Академич Д.Төмөртогоогийн «Монгол хэлний түүхэн хэл зүй» бүтээл хэвлэгдэн гарлаа
Академич Д.Төмөртогоогийн «Монгол хэлний түүхэн хэл зүй» бүтээл хэвлэгдэн гарлаа

Академич Д.Төмөртогоогийн «Монгол хэлний түүхэн хэл зүй» бүтээл хэвлэгдэн гарлаа.

Монгол хэл нь олон мянган жилийн хөгжлийнхөө явцад зогсолтгүй хувьсан хөгжсөөр иржээ. Тэрхүү хувьсал нь тухайн авианы хэлэгдэх шинж, тохиолдох байрлал, авианы орчин, зэрэгэлдээх авианы нөлөөлөл, өгүүлэгдэх хүчний тэнцвэр зэрэг олон хүчин зүйлийн үр дүнд явагдаж байдаг түүхэн үзэгдэл билээ. Энэхүү бүтээлд монгол хэлний авианы ерөнхий зүй тогтол, эгшиг, гийгүүлэгч авианы түүхэн хувьслууд, тэдгээрт нөлөөлсөн дотоод, гадаад хүчин зүйлсийн талаар өгүүлсэн болно. Энэ номын анхны хэвлэл нь одоогоос 26 жилийн өмнө гарсан бөгөөд түүнээс хойших хугацаанд монгол хэлний түүхэн авиа зүйн талаар дотоод, гадаадын эрдэмтдийн олон шинэ бүтээлүүд гарсан тул энэхүү хоёр дахь хэвлэлдээ тэдгээр бүтээлийн ололт нээлт, шинэлэг талыг бүтээлчээр тусгасан байна. Түүнчлэн хэл шинжлэлийн чиглэлээр суралцаж буй оюутан залуус, судалгаа хийж буй магистрант, докторантуудад гарын авлага болгох зорилгоор монгол хэлний түүхэн судлалд чухал холбогдолтой гол асуудлууд, тухайлбал, алтайн төрөл хэлнүүд болон монгол хэлний хэлхээ холбоо, монгол хэл болон бичгийн хэлний түүхэн үе шатууд, тэдгээрийн онцлог шинжийг тусгасан бичгийн дурсгалуудын талаар удиртгал хэсэгтээ зохих хэмжээгээр оруулж, мөн монгол хэлний түүхэн судлалын холбогдолтой дэлгэрэнгүй ном зүйг хавсаргажээ.


Бусад мэдээлэл