Уг нь марафон бол эртний герегийн суурингийн нэр. Эллинчүүд (эртний герегүүд өөрсдийгөө ингэж нэрлэдэг) МЭӨ 490 онд персүүдтэй байлдаж ялалт байгуулаад энэ тухай мэдээг Марафоноос Афин хүртэл гүйж хүргэсэн байна. Хоёр хотын хорондох зай нь 42 км 195 метр байжээ. Үүнээс хойш холын зайн гүйлтийгмарафон гүйлт гэж нэрлэсэн бөгөөд цанын марафон гэдэг нь 50 км-ийн зайн уралдаан юм.
Сүүлийн үед энэ үгийн утгыг шилжүүлэн хэрэглэж байна. Ерөнхийлөгчийн сонгууль угтсан намуудынмарафон, АН-ын сонгуулийн марафон хөдөө орон нутагт эхэллээ "Зууны мэдээ". 2017.05,04 №90(5537) гэсэн нь “холын зайны гүйлтийн тухай биш, тухайн зүйлд зориулж урьдаас бодож бэлтгэсэн үйл ажиллагааны тухай өгүүлсэн байна. Мөн улс төрийн марафон гэдгээр түр зуурын биш, урт удаан хугацааны дэс дараатай үйл явцыг нэрлэж буй хэрэг юм. Марафон хэмээх энэ үгийг "сонгуулийн сунгаа" хэмээн оноон хэрэглэх боломжтой. *