Академич Л.Болдын «Монгол хэл шинжлэлийн түүхэн найруулал-1» бүтээлийн нэмэн дэлгэрүүлсэн хоёр дахь хувилбар хэвлэгдэн гарав. Тус бүтээлд хорьдугаар
зууны монгол хэл шинжлэлийн гол төлөөлөгчид болох О.Жамъян, С.Шагж, Б.Ишдорж, Б.Ринчен,
Ш.Лувсанвандан, Ц.Дамдинсүрэн, Я.Цэвэл, А.Лувсандэндэв, Х.Лувсанбалдан,
Б.Содном, Д.Төмөртогоо, Э.Вандуй, Б.Базылхан, П.Бямбасан,
М.Базаррагчаа, Ц.Өнөрбаян, Ж.Санжаа, Ш.Чоймаа нарын бүтээлийг задлан тайлбарлах, эх орны болон ерөнхий хэл шинжлэлд оруулсан хувь нэмрийг нь тодруулан гаргах, нэгтгэн дүгнэх замаар монгол хэл шинжлэлийн өнөөгийн хүрсэн түвшин, ололт амжилтыг тодруулан
гаргаж, цаашид шийдвэрлэвээс зохилтой асуудал зорилтуудыг дурдан гаргасан
байна.