Интерпол-эрүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх олон улсын цагдаагийн байгууллагын товчилсон нэр болох International Police гэдгээс гаралтай. Эл байгууллагыг эрүүгийн гэмт хэрэгтэй хамтран тэмцэх зорилгоор 1923 онд анх байгуулжээ. Үйл ажиллагаандаа мөрдөх дүрмээ 1956 онд баталсан. Eрөнхий ассамблей, Гүйцэтгэх хороо, Үндэсний төв, Товчоо зэрэг гол байгууллагуудтай. 1976 оны байдлаар Интерполын гишүүнээр дэлхийн 120 гаруй орны цагдаагийн байгууллагууд ажиллаж байжээ. Төв нь Францын нийслэл Парист байдаг. Гишүүдийн тоо сүүлийн жилүүдэд нэмэгдэж хамтын ажиллагааны цар хүрээ нь мэдэгдэхүйц өргөжиж байгаа. Манай улс 1997 онд “Интерпол”-д гишүүнээр элсэн оржээ.