Монголын
утга зохиолын нэрт төлөөлөгч, төр нийгмийн зүтгэлтэн Чадраабалын Лодойдамбын
мэндэлсний 100 жилийн ой энэ жил тохиож буй. Уг ойн хүрээнд “ХХ зууны монгол уран
зохиолын үнэт зүйл ба Ч.Лодойдамба” олон улсын
эрдэм шинжилгээний хурлыг өнөөдөр /2017.11.10/ Туушин зочид
буудлын Соёмбо танхимд зохион байгуулж байна.
Олон
улсын эрдэм шинжилгээний хурлын үеэр Ч.Лодойдамбын 20 гаруй орны хэл дээр хэвлэгдсэн зохиол бүтээл болон гэрэл зургийн үзэсгэлэнг дэлгэн сонирхуулсан байв. Мөн хуралд Монголын эрдэмтэн судлаачдаас гадна
ОХУ, Хятад, БНСУ, Японы судлаачид цөөнгүй хүрэлцэн иржээ.