Гарчиггүй
Гарчиггүй

ALTAICA” СЭТГҮҮЛИЙН XIII ДУГААР ХЭВЛЭГДЭН ГАРЛАА

  Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнгийн Алтай судлалын салбараас эрхлэн гаргадаг “Altaica” (Алтай судлал) эрдэм шинжилгээний цуврал сэтгүүлийн XIII дугаар хэвлэгдэн гарлаа. Тус сэтгүүл нь олон улсын эрх бүхий 2308-278Х дугаартай, жилд нэг удаа хэвлэгддэг тогтмол сэтгүүл юм. Сэтгүүлийн энэ удаагийн дугаараас та бүхэн дотоод, гадаадын алтай судлаач эрдэмтдийн бичсэн шинэлэг санаа бүхий монгол-түрэг, монгол-манж, монгол-япон хэлний харьцуулсан судалгаануудаас гадна манж, монгол толь бичиг, Монголын Нууц Товчоо, монгол хэл аялгуутай холбоотой өгүүлэл болон “Altaica” сэтгүүлийн I-XII цувралд нийтлэгдсэн бүтээлийн цэстэй танилцах боломжтой.

 Энэхүү эрдэм шинжилгээний цуврал сэтгүүл нь алтайн хэлнүүдийн харилцаа холбоо, тэдгээр хэлтэн ард түмний хэл аялгуу, бичиг үсэг, эх сурвалж, түүхэн дурсгалын тухай , өгүүлэл болон судалгааны шүүмж, орчуулгыг голлон хэвлэдэг бөгөөд Алтайн хэлтэн ард түмний түүх соёл, хэл бичгийг сонирхсон, мөн тус салбарт судалгаа, шинжилгээ явуулдаг эрдэмтэн судлаач, багш, оюутан хэн бүхэнд нээлттэй. Тиймээс бид сэтгүүлийнхээ 2018 оны XIV дугаарт эрдэм шинжилгээний өгүүллүүдийг авч эхэлснээ энэ дашрамд та бүхэндээ мөн сонордуулж, бүтээлээ нийтлүүлэхийг урьж байна.


Бусад мэдээлэл