Орос-монгол
дэлгэрэнгүй их
толь” (4 боть) иж бүрэн
болов
ОХУ-ын ШУА-ийн Хэл шинжлэлийн хүрээлэн (Институт
языкознания РАН), Монгол улсын ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн хамтран гүйцэтгэсэн “Орос-монгол дэлгэрэнгүй их толь”-ийн 4-р
боть хэвлэгдэн гарав. Ингэснээр Оросын утга зохиолын хэлний хэвшин тогтсон үгийн сан, сүүлийн үед шинээр буй болсон үг хэллэг, нэр томьёог өргөн хамруулсан, нийт
70 гаруй мянган толгой үг бүхий цоо шинэ орчуулгын толь бичиг нийтийн хүртээл болж байгаа юм.
Номын нэр: “Большой академический русско-монгольский
словарь”, АНМ, Институт языка и литературы - РАН, Институт языкознания, В
четырех томах, Москва, 2011-2017.