Сонин хэвлэлийн хуудаснаа АСЕМ-ийн үеэр БНХАУ-аас манай улстай хоёр тэрбум ам.долларын өртөгтэй тэнцэх своп хэлцэл байгуулахаар гэрээ зурсан. Зууны мэдээ. 2017.02.20 №37 (5484) гэсэн үг цөөнгүй харагдах болсон ч утгыг шууд ойлгоход бэрх байна. Иймээс үгийн гарал, утгыг мөшгөн үзвэл, своп нь англи хэлний swop буюу солилцоо гэсэн үг юм байна. Эдийн засагт урьдчилан тохирсон дүрмийн дагуу тодорхой хугацаанд төлбөр солилцохоор хийсэн санхүүгийн хэлцэл агаад гол төлөв "ванилла" буюу хүүний солилцоо юм. Үүгээр бол нэг тал нь тогтмол хүүгээ, нөгөө тал нь хувьсах хүүгээ төлөх хэлцэл гэж ойлгож болох нь. Тэгэхээр бид свопыг "хүүгээ төлөх хэлцэл" гэж ойлгож болох юм. *