Энэхүү эрдэм шинжилгээний бүтээл нь сүүлийн зуун жилийн дотор монгол хэл шинжлэлийн чиглэлээр хэвлэгдэж гарсан ном, өгүүллийг өргөн ашиглаж, өнөөгийн монгол хэл бичгийн авиа зүй, үгийн сан, хэл зүйн түвшнүүдийн талаарх элдэв үзэгдлийг тал бүрээс нь судлан бичсэн бөгөөд “Монгол хэлний хэм хэмжээ судлал”, “Монгол хэлний дуудлагын хэм хэмжээ”, “Монгол хэлний үг хэрэглээний хэм хэмжээ”, “Монгол хэлний хэл зүйн хэм хэмжээ” гэсэн үндсэн дөрвөн бүлэгтэй.