ХЭЛ ЗОХИОЛЫН ХҮРЭЭЛЭНГИЙН ЭРДЭМТЭД "СУДЛАГДАХУУН" НЭВТРҮҮЛЭГТ ОРЛОО
ХЭЛ ЗОХИОЛЫН ХҮРЭЭЛЭНГИЙН ЭРДЭМТЭД "СУДЛАГДАХУУН" НЭВТРҮҮЛЭГТ ОРЛОО

    
Судар бичгийн хүрээлэнгийн 100 жил, Хэл зохиолын хүрээлэнгийн 60 жилийн ойд зориулан Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэмтэд UBS телевизийн "Өглөөний мэнд Улаанбаатар" хөтөлбөрийн шинжлэх ухаан, танин мэдэхүйн “Судлагдахуун” буланд оролцож хүрээлэнгээ сурталчиллаа.


Тус нэвтрүүлэгт салбар бүрийн тэргүүлэх эрдэмтдээс гадна хүрээлэнгийн ахмад эрдэмтэд оролцож хүрээлэнгийн түүх, салбар бүрийн онцлог, судалгааны чиглэл, цаашдын төлөвийн талаар ярилцав.


Хэл зохиолын хүрээлэн нь байгуулагдсан цагаасаа эхлэн монгол хэлний үгийн сан, хэлзүй, толь бичгийн иж бүрэн судалгаа, Монголын эртний болон орчин үеийн судалгаа, шүүмж судлал, Монголын уран зохиолын харилцаа холбоо, сурвалж судлалын чиглэлээр голлон ажиллаж, шаардлагатай сурах бичиг, гарын авлагаар хангах талаар анхаарал тавьж ирсэн билээ.


Та бүхэн цуврал нэвтрүүлгийг 10 сарын 2-ноос хагассайн өдөр бүр UBS телевизээр хүлээн авч үзээрэй.





Бусад мэдээлэл
ЭМГЭНЭЛ
2 жилийн өмнө