ШУА-ийн Хэл Зохиолын хүрээлэнгийн залуу эрдэмтдийн “Онол,
арга зүйн семинар”-ын энэ оны эхний дугаар 2-р сарын 28-нд боллоо. Семинарын
энэ дугаарт тус хүрээлэнгийн Хэрэглээний хэл шинжлэлийн салбарын эрдэм
шинжилгээний ажилтан, доктор (Ph.D) Н.Мөнхцэцэг “Олон улсын сэтгүүлд эрдэм,
шинжилгээний өгүүлэл бичиж хэвлүүлэх арга зүй”
сэдвээр илтгэл мэдээлэл хийлээ. Сэдвийн зорилго нь залуу судлаачид
өөрийн бичсэн эрдэм шинжилгээний өгүүллээ олон улсын чансаа өндөр сэтгүүлд
хэвлүүлэхийн тулд юуг анхаарах ёстой, ямар шаардлага тавигддаг олгоход чиглэгдсэн юм. Семинарт хүрээлэнгийн эрдэм шинжилгээний
ажилтнуудаас гадна их, дээд сургуулийн залуу багш нар оролцов. Эрдмийн ажлаа
олон улсын чансаа өндөр сэтгүүлд хэвлүүлэх сонирхолтой хэн бүхэнд тус болох
болов уу хэмээн уг семинарын агуулгыг бүрэн эхээр нь хүргэе.
ШУА-ийн ХЗХ-ийн Хэрэглээний хэл шинжлэлийн салбар
2018
оны 2 дугаар сар 28
Судлаачдын
хувьд судалгааны ажлын үр дүнгээ олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлд
хэвлүүлэх нь чухал байдаг. Ихэнхи олон улсын эрдэм шинжилгээний
сэтгүүлүүд нь онлайнаар эрдэм шинжилгээний өгүүллийг (manuscript) хүлээн авдаг.
Өгүүллийг хүлээн авснаас эхлээд хэвлэхээс татгалзсан (reject) эсвэл хэвлэхийг
зөвшөөрсөн хариу (accept) иртэл өгүүллийн статус хэд, хэдэн удаа өөрчлөгддэг.
Өгүүллийн статус бүрийн талаар мэдэж байх нь бусад ажлаа зохицуулахад бас
дөхөмтэй. Анхны өгүүллээ олон улсын эрдэм шинжилгээний
сэтгүүлд онлайнаар өгсний (submit) дараахан өгүүллийн статусын явцын
талаар ойлголт бага байсан болохоор өдөр болгон сэтгүүлийн вэб рүү нь орж
статусыг шалгадаг байсан. Энэ нь тухайн үедээ төвөгтэй байжээ.
Сэтгүүлээсээ
шалтгаалаад өгүүллийн статусууд нь бага зэрэг өөр, өөр байдаг. Энэ удаа
эрүүл мэндийн эдийн засаг, эрүүл мэндийн бодлогын чиглэлээрх сэтгүүлүүдэд
нийтлэг тохиолдох хувилбарыг бичлээ.
Судлаач
өгүүллээ сэтгүүлд онлайнаар амжилттай илгээсний (submit) дараа сэтгүүлийн вэб
дээр өгүүллийн статус дараах үе шаттай:
Өмнө нь дурьдсанчлан, сэтгүүлүүд дээр өөр,
өөр нэршлээр эдгээр статусуудыг нэрлэсэн байх боломжтой. Мөн үе шат нь цөөн ч
байх тохиолдол байдаг. Хэрэв таньд энэ талаар өөр мэдээлэл эсвэл санал, асуулт
байвал доор бичиж, саналаа хуваалцаарай.
Эрдэм
шинжилгээний зохиолын богино хэмжээний, хамгийн нийтлэг бөгөөд шинжлэх ухаанд
үйлчлэх үүргээрээ түгээмэл хэлбэр нь эрдэм шинжилгээний өгүүлэл юм.
Өгүүлэл
нь судалгаа шинжилгээний ямар нэг үр дүнг нэгтгэн дүгнэж, дүгнэлт өгсөн,
шинжлэх ухааны тодорхой мэдээллийг агуулсан бие даасан бичил зохиол юм. Судлаач бүхэн судалгааны
ажлынхаа явцад түүний зарим үр дүнгээр эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж
нийтлүүлэх үүрэгтэй.
Олон
улсын сэтгүүлүүд болон олон улсын эрдэм шинжилгээний хурлуудад оролцох ЭШ-ний
өгүүлэл, нийтлэлүүдэд тавигдах шаардлагуудыг судлан судалгааны ажилд тавигдах
шаардлагуудыг дараах байдлаар тодорхойлов.
Судалгааны
ажлын агуулгад тавигдах шаардлага
Судалгааны үр дүн буюу судалгааны өгүүлэл хэвлүүлэхэд дараах
стандарт, шалгуур үзүүлэлтийг мөрдлөг болгоно.
Жишээ
нь:
Author,
A. A., Author, B. B., & Author, C. C. (Year). Title of article. Title of
Journal, xx, xxx-xxx.
Williams,
J. H. (2008). Employee engagement: Improving participation in safety.
Professional Safety, 53(12), 40-45.
Keller,
T. E., Cusick, G. R., & Courtney, M. E. (2007). Approaching the transition
to adulthood: Distinctive profiles of adolescents aging out of the child
welfare system. Social Services Review, 81, 453-484.
Wolchik,
S. A., West, S. G., Sandler, I. N., Tein, J.-Y., Coatsworth, D.,
Lengua,
L.,...Griffin, W. A. (2000). An experimental evaluation of theory-based
mother and mother-child programs for children of divorce. Journal of Consulting
and Clinical Psychology, 68, 843-856.
Судалгааны ажил буюу эрдэм шинжилгээний өгүүлэл нь доорх форматаар
бичигдсэн байна.
|
|
Цаасны
хэмжээ |
А4 (210ммх297мм), хуудасны тоо зарим тохиолдолд
хязгаарлагдах |
Цаасны
хүрээ |
Бүх
талаас 25мм (дээд, доод, баруун, зүүн) |
Фонт |
Times
Roman, Arial эсвэл Courier, үсэгний хэмжээ 12-pt. Текстийг хоёр багана болгон байрлуулах |
Мөр
хоорондын зай |
2 sp |
Текст
зэрэгцүүлэх |
Баруун
зүүн талдаа тэгшлэх (Justify) |
Догол
мөр |
5–7
хоосон тэмдэгтийн зайн (spaces) |
Хуудасны
дугаарлалт |
Хуудасны
дугаарлалтыг хуудас болгоны дор, төвд нь байрлуулах |
Гарчиг |
Гарчиг
болон судлаачын мэдээллийг эхний хуудсанд байрлуулна. Гарчиг
нь том үсгээр бичигдэх бөгөөд, мөрийн төвд байрлана. Түүний
доор судлаачын нэр болон сургуулийн нэрийг байрлуулна. |
Үндсэн
болон дэд бүлэг гарчиг |
Үндсэн
бүлгийн нэрүүд хуудасны төвд байрлах бөгөөд том үсгээр бичигдэнэ. Дэд
бүлгийн гарчиг нь хуудасны зүүн талд байрлах бөгөөд том эсвэл жижиг
үсгээр бичигдэх боломжтой |
Дүрслэл
(Хүснэгт, график, зураг) |
Дүрслэлийн
нэрийг хуудасны төвд, доор нь байрлуулах. Хэвтээ (italic) хэлбэрээр
бичих. Дугаарлалт өгөх ба дугаарлалтыг бүлгийн дугаараар эхлүүлэн дүрслэлийн
дугаараар холбон нэрийг бичих. Жишээ нь: Хүснэгт
1.1. Хүснэгтийн нэр Зураг
2.1. Зургийн нэр График.
3.1. Графикийн нэр |
Олон улсын PEER-REVIEW
сэтгүүлд эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлэх,
хэвлүүлэх сэтгүүлийг сонгох тухай
Олон
улсын хуралд оролцон эрдэм шинжилгээний өгүүллийг хэвлүүлэх боломж
Олон
улсын сэтгүүлд эрдэм шинжилгээний өгүүллийг хэвлүүлэх боломж
PEER-Review
хийх үйл
ажиллагааны дараалал
Энэхүү
процесс нь эрдэм шинжилгээ, судалгааны ажил хэвлүүлэх үед ихэнхи олон улсын
индекстэй сэтгүүлүүдэд хийгддэг процесс бөгөөд тухайн судлаачдын бүтээл нь
судалгааны ажлын шаардлага хангасан эсэх, шинэ нээлт болон санааг гаргаж чадсан
эсэхийг тодорхойлдог хамгийн чухал хэсэг юм.
Олон улсын индекстэй
сэтгүүлүүдийн тухай
Томсон
рейтерсийн индекстэй 8631 сэтгүүл хэвлэгдэн гардаг. Үүнээс бидний хувьд
боломжит салбар, чиглэл бүрээр хэвлэгддэг сэтгүүлийг жагсаавал:
Судлаач хүнийг үнэлдэг үндсэн 2 шалгуур
байдаг. Үүнд:
1. Хэвлүүлсэн судалгааны өгүүллийн тоо
2. Өгүүллүүд нь ямар сэтгүүлд
хэвлэгдсэн болох
Шинжлэх
ухааны сэтгүүлүүдийн чансааг Impact
Factor (IF) хэмээх үзүүлэлтээр тодорхойлдог. Хэдийгээр энэ үзүүлэлтийн
үндсэн зорилго нь эрдэм шинжилгээний сэтгүүлийг үнэлэхэд зориулагдсан боловч
тэрхүү сэтгүүлд судалгааны ажлаа хэвлүүлж буй судлаачийн ажлын үнэлгээг давхар
агуулж байдаг. Анх сэтгүүлийн эрэлтийг үнэлж, захиалга хийхэд ашиглаж эхэлсэн
энэ үзүүлэлтийг Thomson Reuters-ийн Institute for Scientific
Information (ISI) -аас Journal Citation Report (JCR) -д бүртгэлтэй
сэтгүүлүүдэд жил бүр тооцоолж гаргадаг уламжлал тогтжээ.
IF-г тухайн
сэтгүүлийн өгүүллүүд хэвлэгдсэнээсээ хойш 2 жилийн хугацаанд хэр олон иш
татагдсан бэ гэдгийг үндэслэн тооцдог. Жишээ нь 2010 онд IF=3.0
байсан гэвэл тэр сэтгүүлийн 2008, 2009 оны дугаарт хэвлэгдсэн өгүүллүүд
2010 онд дунджаар 3 удаа иш татагдсан гэсэн үг.
2010 оны Impact Factor нь 2010 он
дуусаж байж боддогддог тул 2011 онд гардаг. Тиймээс IF-ыг
бодоход сүүлийн 3 жилийн хугацаа шаардлагатай.
IF-г бодоходоо
жинхэнэ судалгааны өгүүлэл, тойм өгүүлэл (original article, review article) -г
ялгадаггүй тул дан review нийтлэдэг сэтгүүлүүд IF өндөртэй байдаг. Учир нь
review article их уншигддаг, иш татагдах нь олон байдаг. Мөн
судалгааны чиглэл IF-т их нөлөөтэй. Жишээ нь биохими, молекул биологийн
чиглэлээр хийгдсэн ажлууд эм зүйн чиглэлийн өгүүллүүдээс 5 дахин их иш
татагддаг гэсэн тооцоо бий.
Өндөр чансаатай
сэтгүүлд өгүүллээ хэвлүүлнэ гэдэг нь тухайн судлаачаар тогтохгүй сургууль,
судалгааны байгууллагын, бүр цаашилбал улс орны хөгжлийг илтгэх том үзүүлэлт
болдог.
Тиймээс л Хятад,
Өмнөд Солонгос, Пакистан зэрэг улсуудад өндөр IF-тай сэтгүүлд судалгааны
өгүүлэл нийтлүүлсэн судлаачдыг мөнгөн шагналаар урамшуулдаг байх . Жишээ
нь Guangzhou Medical University IF нь 15 буюу түүнээс дээш сэтгүүлд
өгүүлэл хэвлүүлбэл 300,000 RMB (47.000USD) олгодог байна. Пакистанд
өгүүллүүдийнх нь IF-ын нийлбэрээс хамаараад 1.000-20.000 USD –р урамшуулдаг
байна.
ЭМШУИС ч мөн хамгийн өндөр IF-тай
сэтгүүлд өгүүллээ хэвлүүлсэн багшийг урамшуулж байлаа. Мөнгөн шагналаас гадна
эрдмийн цол нэмэх, албан тушаал дэвших, судалгааны ажлын санхүүжилт авах зэрэг
урамшууллын тогтолцоо түгээмэл. Тиймээс дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж,
судалгаа хийж байгаа эрдэмтдийн мөрөөдөл нь Nature, Science, Cell зэрэг нэр
хүндтэй сэтгүүлд судалгаагаа хэвлүүлэх, эдгээр сэтгүүлийн хуудаснаас өөрийн
нэрийг олж харах хүсэл байдаг. Өнөөдөр олон монгол судлаачид эдгээр
сэтгүүлүүдэд өгүүллээ хэвлүүлж байгаа нь бахархалтай.
Зөвхөн IF-г
харгалзан судлаачийг дүгнэх нь өрөөсгөл юм. Хэрэв илүү бодитой үнэлье гэвэл
бусад тоон үзүүлэлтүүд, жишээ нь нийт хэвлүүлсэн өгүүллийн тоо, өгүүллүүдийнх
нь иш татагдсан тоо, h-индекс зэрэг харгалзах хэрэгтэй болов уу.
Мөн тоогоор үл хэмжигдэх хувь хүний сайн, муу чанаруудыг ч орхиж
болохгүй.
Нобелийн шагналт
эрдэмтэн Sidney Brenner нэгэнтээ хэлсэн байдаг: "What matters absolutely is the
scientific content of a paper, and nothing will substitute for either knowing
or reading it".
Эцэст уншигч таны
судалгааны ажилд амжилт хүсье. Таны өгүүлэл олон улсын нэр хүндтэй сэтгүүлд
хэвлэгдэх болтугай.
Impact factors can be used to:
But is it a good number? To state that the British Medical Journal (BMJ)
has an impact factor of 14.093 is not meaningful.
It is more useful to say that BMJ’s impact
factor ranks sixth of 153 journals in the field of general and internal
medicine. Or to compare the journal’s impact factor of 14.093 with the
aggregate impact factor for its field: 3.919
It is recommended therefore that the impact
factor for a journal is not looked at in isolation. Rather, the impact factor of a journal should be
compared to the impact factors for other journals within the same subject
category.
For medical and health sciences, the
National Health and Medical Research Council in Australia moved away from using
impact factors in 2010. Read NHMRC
removes journal impact factors from peer review of individual research grant
and fellowship applications.
The h-index is an index to quantify an
individual’s scientific research output (J.E. Hirsch)
The h-index is an index that attempts to measure both the scientific
productivity and the apparent scientific impact of a scientist. The index is
based on the set of the researcher's most cited papers and the number of
citations that they have received in other people's publications (Wikipedia)
A scientist has index h if h of [his/her] Np papers have at least h citations
each, and the other (Np − h) papers have at most h citations each.
Find your h-index at:
Below are instructions for obtaining your
h-index from Web of Science, Scopus, and Google Scholar.
Web of Science provides citation counts for
articles indexed within it. It indexes over 12,000 journals in the arts,
humanities, sciences, and social sciences. To find an author's
h-index in WOS:
Scopus provide citation counts
for articles indexed within it (limited to article written in 1996 and after).
It indexes over 22,000 journals from over 4,000 international publishers
across the disciplines. To find an author's h-index in Scopus:
Google Scholar