“ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЭХ ХЭЛНИЙ МЭДЛЭГ, ЧАДВАР, ДАДАЛ” ГАРЫН АВЛАГА
“ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЭХ ХЭЛНИЙ МЭДЛЭГ, ЧАДВАР, ДАДАЛ”  ГАРЫН АВЛАГА

Зохиогч: Ж.Бат-Ирээдүй, Г.Батзаяа

Хянасан: Ж.Ганбаатар, А.Цог-Очир, Д.Бадамдорж, Г.Гэрэлмаа, Ү.Ариунболд 

Тус хүрээлэн нь “Монгол хэлний тухай” хуулийн 7 дугаар бүлгийн 22 дугаар зүйлд  заасан эрх үүргийн хэмжээнийнхээ дагуу, ялангуяа “...төрийн албанд анх орох иргэнээс болон гадаадын иргэнээс авах монгол хэлний түвшин тогтоох шалгалтын агуулга боловсруулах ажлыг зохион байгуулах, монгол хэл, бичгийн зөв бичих дүрэм хэрэглээтэй холбоотой стандартыг боловсруулж, батлуулах, нэр томьёоны талаар иргэн, хуулийн этгээдийн санал, хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх үүрэгтэй үндэсний хэмжээний судалгааны байгууллага болохынхоо хувьд энэхүү гарын авлагыг ШУА-ийн 2022-2023 оны Грант төслийн хүрээнд хийж гүйцэтгэлээ.

 

Гарын авлага 5 бүлэгтэй. Үүнд:

I Монгол хэлний зөв бичих дүрэм (кирилл)

II. Монгол хэлний хэл зүй

III. Монгол хэлний үгийн сан, утга зүй

IV. Монгол хэлний найруулга зүй

V. Монгол бичиг

Бүлэг тус бүрт онолын мэдлэгийг тайлбарлахдаа ойлгомжтой, сонирхолтой, системтэй болгохын үүднээс схем, хүснэгт, холбогдох зураг зэргийг оруулав. Дараа нь 25-30 даалгавар бүхий өөрийгөө шалгах даалгаврыг дүгнэх онооны хамт оруулж өгөв. Эцэст нь 5 бүлгийн даалгаврын хариуг оруулж, нэр томьёоны хэлхээс хийлээ.

 

Дараах номуудыг тулгуур болгон барив. Үүнд:

       “Монгол хэл, бичгийн сорил”, -“Төрийн албаны шалгалтын сорил”, Монгол Улсын Төрийн албаны зөвлөл, УБ., 2020-2021, 449-530 дахь тал

       “Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь”, УБ., 2018, 542 тал /http://toli.gov.mn/журамласан толь 2019/

       “Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь”, УБ., 2016, https://mongoltoli.mn/

       “Бичгийн хэл” (“Монгол хэл судлал” 15 боть бүтээлийн XIII боть), УБ., 2022

       “Орчин цагийн монгол хэл”, МУБИС-ийн НХУС-ийн Монгол хэлний тэнхим, УБ., 2020

       “Баримт бичиг боловсруулах арга зүй, түүний найруулга”, Б.Бигэрмаа, УБ., 2020, 246 тал

       “Монгол бичгийн товч толь”, Ж.Бат-Ирээдүй, Д.Баасанбат, Сөүл, 1992


Бусад мэдээлэл
ЭМГЭНЭЛ
2 жилийн өмнө