СУДАР БИЧГИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН МЭРГЭД
СУДАР БИЧГИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН МЭРГЭД

Эрхэм Таны сонорт:
Та бүхэнд шинэ номын товч танилцуулгыг хүргэж байна.
Эмхэтгэн найруулсан: Б.Золжаргал, Ч.Батдорж, А.Амарсанаа
Редактор: Г.Чулуунбаатар
Орчуулагч: Н.Мөнхцэцэг
Хэвлэгдсэн он: 2023
Номын нэр: СУДАР БИЧГИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН МЭРГЭД
Номын товч агуулга:
Тэртээ 100 гаруй жилийн өмнө Монгол туургатныхаа түүх, соёл, шашин суртахуун, эрдэм ухааны гайхамшигт уламжлалыг хойч үедээ өвлүүлэн үлдээх, эх орондоо орчин цагийн шинжлэх ухааны олон салбарыг үүсгэн хөгжүүлэх, улмаар Монгол Улсдаа олон улсын нийтлэг жишгийн дагуу шинжлэх ухааны төв байгууллагын үндсэн суурийг тавьж, бататган бэхжүүлэх аугаа их үйл хэргийг гардан бүтээлцсэн Судар бичгийн хүрээлэнгийн мэргэд бол Монгол түмний оюун сэтгэлгээ, эрдэм ухааны түүхэнд үеийн үед мөнхрөн үлдэх маргашгүй гавьяатай эрхмүүд билээ.
ШУА-ийн грант төслийн хүрээнд доктор А.Амарсанаагийн удирдсан судлаачдын баг “Судар бичгийн хүрээлэнгийн мэргэд” нэрийн дор уг бүтээлийг судлан туурвижээ. Зохиогчид энэхүү бүтээлд хүрээлэнг санаачлан байгуулаад Шинжлэх ухааны хүрээлэн болж өөрчлөгдөх хүртэл арав гаруй жил ажилласан жинхэнэ 12, сул 7, хүндэт 4, туслах 2 гишүүн буюу нийт 25 мэргэдийн амьдрал, үйл ажиллагааных нь намтар түүх, эрдэм судлалын ажлынх нь гол чиглэл, голлох бүтээл туурвил, Судар бичгийн хүрээлэнгийн хөгжилд гүйцэтгэсэн үүрэг, оруулсан хувь нэмэр зэргийг хамгийн товч боловч аль болох бүрэн багтааж оруулахыг хичээжээ.


Бусад мэдээлэл
ЭМГЭНЭЛ
2 жилийн өмнө