Дэлхийн яруу найргийн өдөр болон ХХ зууны Монголын уран зохиолын нэрт төлөөлөгч Мөрдэндэвийн Ядамсүрэнгийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан “1930-аад оны монгол утга зохиолын онолын сэтгэлгээний шинэчлэл ба Мөрдэндэвийн Ядамсүрэн-120” эрдэм шинжилгээний хурал 2024.03.21-нд Монголын театрын музейд боллоо.
Хурлыг ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Утга зохиол судлалын салбар,
Монголын Театрын Музей, Монголын Зохиолчдын Эвлэлтэй хамтран зохион байгуулав.
НҮБ-ын боловсрол, шинжлэх ухааны соёлын байгууллага UNESCO 1999 онд, XXX
чуулганаараа:
“Жил бүрийн 3-р сарын 21-ний өдрийг “Дэлхийн яруу найргийн өдөр” болгон тэмдэглэхээр шийдвэрлэж, Дэлхийн бүх орны үндэсний нийгэмлэг, Засгийн газрын бус албан газар, Орон нутгийн захиргаа, Бүх шатны сургууль, Музей, Хэвлэлийн газар, Зохиолч яруу найрагчдад тунхаг” гаргаснаас хойш өдгөө 23 жил өнгөрч, даян дэлхийн олон улс орон, түүний дотор, Монгол Улсад, хүний ертөнцийн оршихуйн нэгэн үнэт зүйл, нандин эрхэм сэтгэл, гүн ухаан, яруу сэтгэлгээнийх нь дуулал болсон “ЯРУУ НАЙРАГ”-ийн энэ өдрийг хүндэтгэн тэмдэглэж, Монгол яруу найраг, Монголын уран зохиол судлалын эрдэм шинжилгээний хурлыг тогтмол зохион байгуулж хэвшсэн билээ.
Эл удаагийн хурлаар Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгчдийн нэг Мөрдэндэвийн Ядамсүрэнгийн намтар, уран бүтээл судлалд холбогдох олон сонирхолтой илтгэлийг хэлэлцүүлэв.