“ХХ ЗУУНЫ МОНГОЛ НАЙРАГЛАЛЫН ҮНЭТ ЗҮЙЛ - Д.ПҮРЭВДОРЖИЙН УРАН БҮТЭЭЛ” НОМ ХЭВЛЭГДЭН ГАРЛАА.
“ХХ ЗУУНЫ МОНГОЛ НАЙРАГЛАЛЫН ҮНЭТ ЗҮЙЛ - Д.ПҮРЭВДОРЖИЙН УРАН БҮТЭЭЛ” НОМ ХЭВЛЭГДЭН ГАРЛАА.

ХХ зууны Монголын утга зохиолын нэрт төлөөлөгч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдоржийн мэндэлсний 90 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ.
ЮНЕСКО-гоос тунхагласан “Дэлхийн яруу найргийн өдөр”-т зориулан Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдоржийн намтар, уран бүтээлийг утга зохиол судлалын үүднээс дахин тодорхойлох, алдаршуулах, хойч үедээ эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэх, утга зохиолын боловсролыг нэмэгдүүлэх, олон нийтэд хандсан оюуны соёл, танин мэдэхүй, соён гэгээрүүлэх үйл ажиллагаа явуулах зорилгоор 2023 оны 3 дугаар сарын 21-нд Улаанбаатар хотноо ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Утга зохиол судлалын салбар, Монгол Улсын Үндэсний номын сан, Өвөрхангай аймгийн Бүрд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар, Д.Пүрэвдоржийн гэр бүл, төрөл төрөгсөд, “Дэндэвийн Пүрэвдорж” сантай хамтран “ХХ зууны монгол найраглалын үнэт зүйл - Д.Пүрэвдоржийн уран бүтээл” эрдэм шинжилгээний хурал, уран бүтээлийн үзэсгэлэнг зохион байгууллаа. Тус эрдэм шинжилгээний хуралд нийт арван нэгэн илтгэгч илтгэлээ хэлэлцүүлсэн бөгөөд илтгэлүүдийг бүрэн эхээр нь ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Ж.Ууганбаатар, эрдэм шинжилгээний ажилтан Б.Баярмаа нар эмхэтгэн уншигч олны хүртээл болгож байна.
 


Бусад мэдээлэл
ЭМГЭНЭЛ
2 жилийн өмнө