“ЭРДЭМТЭН ЗОХИОЛЧ Э.ОЮУН: БҮТЭЭЛИЙН ЦОМОРЛОГ” II БОТЬ ХЭВЛЭГДЭН УШИГЧДЫН ХҮРТЭЭЛ БОЛЛОО.
ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Утга зохиол судлалын салбарын эрдэм шинжилгээний ажилтан Ж.Ууганбаатар театрын нэрт зүтгэлтэн, эрдэмтэн зохиолч, найруулагч, орчуулагч Эрдэнэбатын Оюун (1917-2001)-ы бүтээлийн цоморлог-II: Монголын ардын урлаг дахь театрын үндсүүд” ботийг эмхэтгэн хэвлүүлж, олны хүртээл болголоо.
Э.Оюун нь монголын орчин үеийн утга зохиол, соёл урлагийн хөгжлийн түүхэнд онцгой байр эзлэх төр нийгмийн нэрт зүтгэлтэн, эрдэмтэн зохиолч юм. Түүний мэндэлсний 100 жилийн ойг тохиолдуулан зохиол бүтээлийг нь ботилох, олон нийтэд сурталчлах, эрдэм судлалын ажлынх нь шинжлэх ухааны үнэ цэнийг тодруулахыг зорьж, тэргүүн ботид намтар, зохиол бүтээлийнх нь шилмэл дээжийг эмхэтгэн хэвлүүлсэн билээ. Хоёрдугаар ботид Э.Оюуны 1960 онд Москва хотноо А.В.Луначарскийн нэрэмжит Театр урлагийн дээд сургуульд (ГИТИС) “Народные истоки театрального искусства монголов” сэдвээр урлаг судлалын ухааны дэд эрдэмтний зэрэг хамгаалсан ганц сэдэвт зохиолын орос эх болон орчуулагч, доктор С.Цэрэндоржийн (Монголчуудын театрын урлагийн ардын үндсүүд) орчуулга багтжээ.
Бусад мэдээлэл