СУДАР БИЧГИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН 100 ЖИЛИЙН ОЙГОО ХАМТРАН ТЭМДЭГЛЭНЭ
СУДАР БИЧГИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН 100 ЖИЛИЙН ОЙГОО ХАМТРАН ТЭМДЭГЛЭНЭ

Өнөөдөр Монгол Улсын Үндэсний Номын сангийн захирал Б.Ичинхорлоо, албаны дарга Т.Баярлах нартай уулзаж хэдийгээр цар тахлын хүнд нөхцөлд байгаа боловч Судар бичгийн хүрээлэнгийн 100 жилийн түүхэн ойгоо хоёр байгууллага аль болох олон түмэнд хүртээлтэй хэлбэрээр хамтран тэмдэглэх талаар санал солилцлоо. Ой тэмдэглэх хүрээнд эрдэмтдийн цахим лекц зохион байгуулах, шинэ номын нээлт хийх, нээлттэй хаалганы өдөр зохион байгуулах, ховор номын үзэсгэлэн гаргах, монгол хэл бичгийн чиглэлээр хэлэлцүүлэг зохион байгуулах, өргөн олонд төрөл бүрээр түгээн сурталчилах, эх хэл бичгийн уралдаан, олимпиад зохион байгуулах, дотоод гадаадын монгол судлалын байгууллага, номын сангуудад номын өглөг хишиг хүртээх гэх мэт олон ажлыг санаачлан хийж, зохион байгуулж болохыг санал нэгтэй хэлэлцэж, хамтран ажиллаж ажил хэрэг болгохоор боллоо.


Бусад мэдээлэл
ЭМГЭНЭЛ
2 жилийн өмнө