“Үндэсний бичиг соёлыг дэлгэрүүлэгч” цол тэмдгээр шагнууллаа
“Үндэсний бичиг соёлыг дэлгэрүүлэгч”  цол тэмдгээр шагнууллаа

Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангийн тушаалаар Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтнуудыг үндэсний бичиг, соёлын дэлгэрүүлэх, хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлж “Үндэсний бичиг соёлыг дэлгэрүүлэгч” цол тэмдгээр шагналаа. Хэл зохиолын хүрээлэнгийн Утга зохиол судлалын салбарын эрдэм шинжилгээний ажилтан, доктор (Ph.D), дэд профессор Д.Болормаа, Хэрэглээний хэл шинжлэлийн салбарын эрдэм шинжилгээний ажилтан, доктор (Ph.D), дэд профессор Г.Гэрэлмаа, доктор (Ph.D), Т.Пүрэвсүрэн, доктор (Ph.D), Б.Золжаргал, Хэл шинжлэлийн салбарын эрдэм шинжилгээний ажилтан доктор (Ph.D) Э.Баярчимэг нарыг “Үндэсний бичиг соёлыг дэлгэрүүлэгч” цол тэмдгээр шагнав. Шагналыг БШУЯ-ны Шинжлэх ухаан, технологи, инновац, бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Баттогтох гардуулан өглөө. Та бүхнийхээ эрдэм судлалын ажилд нь өндөр амжилт хүсье.


Бусад мэдээлэл
ЭМГЭНЭЛ
2 жилийн өмнө