“СОЁЛЫН БИЕТ БУС ӨВИЙН ЭХ ХЭЛ, АМАН УЛАМЖЛАЛ БА ТҮҮНИЙ ИЛЭРХИЙЛЛИЙН АЙ: ӨНӨӨГИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ, ТУРШЛАГА, ГАРЦ ШИЙДЭЛ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
“СОЁЛЫН БИЕТ БУС ӨВИЙН ЭХ ХЭЛ, АМАН УЛАМЖЛАЛ БА ТҮҮНИЙ ИЛЭРХИЙЛЛИЙН АЙ: ӨНӨӨГИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ, ТУРШЛАГА, ГАРЦ ШИЙДЭЛ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

     Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Соёлын Яамны харьяа Соёлын өвийн үндэсний төв хамтран зохион байгуулсан уг хэлэлцүүлэг 2023 оны 4-р сарын 28-нд Соёлын өвийн үндэсний төвийн хурлын танхимд болов.

Хэлэлцүүлгийг нээж Хэл зохиолын хүрээлэнгийн захирал, доктор Ж.Бат-Ирээдүй, СӨҮТ-ийн захирал Г.Энхбат нар үг хэлэв. Захирал Ж.Бат-Ирээдүй Хэл зохиолын хүрээлэнгийн судлаач, эрдэмтдийн бүтээлийн дээж болох 60 номыг Соёлын өвийн үндэсний төвийн номын санд гардуулав.

Аман зохиол судлалын салбарын эрхлэгч, доктор (Ph.D) А.Алимаа, СӨҮТ-ийн захирал, доктор Г.Энхбат нар хэлэлцүүлгийг удирдан явуулав.


 

(Хэлэлцүүлгийн сэдэв: Монгол хэлний нутгийн аялгуу)

- ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Хэл шинжлэлийн салбарын ЭША, доктор (Sc.D), дэд профессор Г.БАТЗАЯА “Монгол хэлний нутгийн аялгуу болон үндэсний соёлыг цогцоор нь судлах, хадгалах, түүний үнэлэмжийг дээшлүүлэхийн утга учир, үнэ цэн” сэдвээр,




- ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Харьцуулсан хэл шинжлэлийн салбарын ЭША, доктор (Ph.D) Д.УРТНАСАН “Нутгийн аялгуу судлалын арга зүйн асуудалд” сэдвээр,




(Хэлэлцүүлгийн сэдэв: Үндэсний бичиг үсэг)

- Каллиграфийн мастер Т.ЖАМЬЯНСҮРЭН “Монгол каллиграфийн өнөөгийн байдал” сэдвээр,




- ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Эх хэл бичгийн сан хөмрөг, лабораторийн ЭША, докторант Б.ЛХАГВАЖАВ “Монголчуудын зохиож хэрэглэсэн бичиг үсгүүдийн өнөөгийн хэрэглээ” сэдвээр,




(Хэлэлцүүлгийн сэдэв: СББӨ-ийн туршлага, Монгол аман билиг)

- Дорнод аймгийн Соёл, урлагийн газрын дарга Б.МАНГАЛЖАВ “Эх хэл аман илэрхийллийн айг хөгжүүлж буй туршлага-Үл бүдгэрэх өв” сэдвээр,


- ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Аман зохиол судлалын салбарын эрхлэгч, доктор (Ph.D) А.АЛИМАА “Эх хэл аман уламжлал ба түүний илэрхийллийн өнөөгийн байдал, авах арга хэмжээ” (Хэнтий аймгийн жишээгээр) сэдвээр,




- ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Аман зохиол судлалын салбарын ЭША, доктор (Ph.D) Т.БАЯСГАЛАН “Монгол тууль хайлах урлагийг сэргээн өвлүүлэхэд тулгарч буй асуудлууд, гарц шийдэл” сэдвээр,




- НСИСОУХ-ийн ЭША, МУИС-ийн ШУС-ийн Антропологи, археологийн тэнхимийн докторант Ц.БАЯРТОГТОХ “Эх хэл аман уламжлал ба түүний илэрхийллийн өнөөгийн байдал, авах арга хэмжээ” (Сүхбаатар аймгийн жишээгээр) сэдвээр,

- БНХАУ-ын ӨМӨЗО-ны Багшийн Их Сургуулийн Аман уламжлалыг судлах төвийн доктор, профессор Б.БҮТЭЭЛТ “БНХАУ-ын ӨМӨЗО-нд СББӨ-ийн Эх хэл аман илэрхийллийн айн чиглэлээр авч буй арга хэмжээ, туршлага” сэдвээр,

- МОНГЭНИ цогцолбор сургуулийн Өв соёлын судалгааны хүрээлэнгийн ЭНБД, доктор (Sc.D), профессор Д.БАТТОГТОХ “Малын тухайт үгсийн утгыг зүйлчлэн ангилах арга” сэдвээр,



- ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн ЭНБД, доктор (Ph.D), дэд профессор О.ШИНЭБАЯР “Уламжлалт ажил мэргэжлийн үг хэллэгийн үүрэг, нөлөө” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүлэн, соёлын биет бус өвийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал түүнийг шийдвэрлэх гарц шийдлийн талаар ярилцаж, холбогдох байгууллагуудад зөвлөмж хүргүүлж, цаашид соёлын өвийг нарийвчлан судалж, олон нийтэд сурталчлан ажиллахаар боллоо. Хэлэлцүүлгээс гарсан зөвлөмжтэй танилцана уу.


Монгол Улсын Засгийн газар, холбогдох яамдад:

 

         - Эх хэл, түүний олон нутгийн аялгуу, үсэг бичиг, аман билгийн зүйлсийг хадгалах, сэргээх, хөгжүүлэх талаар бодлогын баримт бичигт нарийвчлан тусгах. Чингэхдээ тэдгээрийн өнөөгийн болон хэтийн төлөв байдлын талаарх мэдээллийг судлаач, мэргэжилтнүүдийн тусламжтайгаар тогтоож мөхөж буй аялгуу, аман билгийн төрөл зүйлсийг бүртгэл тооцоо гаргах, бүс нутаг, угсаатан, соёлын орчинтой уялдуулан сэргээх арга хэмжээг яаралтай авах;

     - Нутгийн аялгуу, аман зохиолын одоогийн нөхцөл байдлыг харуулсан, хэрэглэгчийн сонирхсон параметр бүхий мэдээллийг харуулах боломжтой нутгийн аялгуу, аман соёлын зүйлсийг хадгалах нутгийн аялгууны толийг шинэчлэн гаргах, цахим мэдээллийн сан үүсгэх замаар олон нийтийн анхааралд хандуулах;

       - СББӨ-ийн эх хэл, аман уламжлал, түүний илэрхийллийн айг бусад айтай уялдаатай байдлаар эерэг туршлага, хандлагуудыг судалж, дүн шинжилгээ хийх, судалгааны үр дүнг шинжлэх ухаан, арга зүйн материал хэлбэрээр нийтлүүлэх, олон нийтэд хүргэхэд тогтмол санхүүжилтийн хэлбэрийг төсөвт тусгах,

            - Үндэсний бичиг (монгол бичиг, тод, дөрвөлжин, соёмбо гэх мэт)-ийг сурч эзэмших хүсэл хандлагыг улам идэвхжүүлэхэд бодитой алхам хийж “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-3”-ын хэрэгжилтийг хангах, үндэсний каллиграфын урлаг, бүтээгдсэн өвийг соёлын бусад өвийн нэгэн адил түвшинд авч үзэж бодлогоор дэмжих;

            -Мэргэшсэн судлаачдыг бий болгох, дэмжих;

            -СББӨ-ийн эх хэл, аман уламжлал, түүний илэрхийллийн айн чиглэлээр архив, хадгаламж, шинжилгээний ангийн эх хэрэглэгдэхүүн, үндэсний шинжилгээний ангиудыг орчин цагийн мета дата санг байгуулах нэгдсэн арга зүй, өгөгдөл цуглуулах, боловсруулах зарчмын дагуу байх асуудлыг бодлогоор зангидаж ажиллах.

 

Соёлын өвийн байгууллага, Эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэн, Их дээд сургуулиуд, олон нийтэд

 

            - Иргэд гэр орондоо өөрсдийн нутгийн аялгуугаараа ярихыг эрмэлзэх, үр хүүхдэдээ зааж сургах, үг хэллэгийг тайлбарладаг байх;

            - Монгол хэлний нутгийн аялгуунууд, үсэг бичгийн зүйлсийг системчлэх, ашиглах, хэрэглээнд хялбар хэлбэрийг бий болгох, олон улсын дижитал мэдээллийн санг бий болгосон туршлагыг түгээн дэлгэрүүлэх;

            - Аман соёлын зүйлс, эх хэлээр бүтээгдэж буй соёлын мартагдсан өвийг сэргээн босгоход зориулж дуу, дүрс бичлэгийг цуглуулах, түгээх;

            - Хэл соёлын цогц судалгааг хийх, нутгийн аялгууны тэмдэглэгээний шинэ тогтолцоог бий болгох, хэл, аялгуугаар дамжин илэрч байгаа танин мэдэхүй, соёлын ойлголтыг нарийвчлан судалж, олон нийтэд сурталчлахад хүчээ нэгтгэж ажиллах;

            - Соёлын орон зайн судалгааг сайжруулж, энэ чиглэлээр болон бусад айгаар дэс дараалсан хэлэлцүүлэг, зөвлөгөөг тогтмол хийдэг байх;

            - ЭХАУИ-ийн айг хадгалж хамгаалж хөгжүүлж, бүртгэн баримтжуулахад орон нутгийн иргэд, байгууллагын оролцоог идэвхжүүлэх, мэргэжлийн байгууллагатай хамтарч ажиллах, орон нутгийн судлаачдын сүлжээг бий болгож, идэвхтнүүдийг урамшуулах тогтолцоог бий болгох.       

            Хэлэлцүүлгээс гарсан зөвлөмжийг Яам, холбогдох байгууллагад хүргүүлж, шинэ соргог, зөв зүйтэй саналуудыг улсын хэмжээнд хийгдэх үзлэг болон судалгаандаа ашиглах нь СББӨ, Эх хэл, аман уламжлал, түүний илэрхийллийн айн хөгжилд үр нөлөөтэй байх болно гэж үзэж байна.

Хэлэлцүүлэгт оролцогчид

Улаанбаатар хот

2023 оны 4 сарын 28   

 


Бусад мэдээлэл
ЭМГЭНЭЛ
2 жилийн өмнө