Өнөөдөр Бүгд Найрамдах Турк улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Зафер Атеш, гэргий Аяла Атешийн хамт Хэл зохиолын хүрээлэнд зочилж, хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Элчин сайд Зафер Атеш хүрээлэнгийн салбарууд болон “Дуун ухааны сан хөмрөг”, номын сангийн үйл ажиллагаатай танилцав.
Тэрээр “Дуун ухааны сан хөмрөг”-т буй ном судар, хээрийн шинжилгээний хавтаст материалуудын хадгалах, хамгаалах, мөн номын сангийн тохижилтын ажил зэрэгт дэмжлэг үзүүлэн хамтран ажиллана гэдгээ илэрхийллээ.