“ХҮН НИЙГМИЙН ХӨГЖИЛ ТӨЛӨВШИЛД НӨЛӨӨ ТУСГАЛ БҮХИЙ ТӨВӨД ХЭЛТ СУРГААЛЫН ЗОХИОЛЫН СУДАЛГАА” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫН УДИРДАМЖ
 “ХҮН НИЙГМИЙН ХӨГЖИЛ ТӨЛӨВШИЛД НӨЛӨӨ ТУСГАЛ БҮХИЙ ТӨВӨД ХЭЛТ СУРГААЛЫН ЗОХИОЛЫН СУДАЛГАА” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫН УДИРДАМЖ

  “ХҮН НИЙГМИЙН ХӨГЖИЛ ТӨЛӨВШИЛД НӨЛӨӨ ТУСГАЛ БҮХИЙ

ТӨВӨД ХЭЛТ СУРГААЛЫН ЗОХИОЛЫН СУДАЛГАА”

СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫН УДИРДАМЖ

 Улаанбаатар                                                                                                                      2022.08.08

 Хурлын зорилго: ШУА-аас хэрэгжүүлж буй “Хүн нийгмийн хөгжил төлөвшилд нөлөө тусгал бүхий төвөд хэлт сургаалын зохиолын судалгаа” сэдэвт суурь судалгааны төслийн хүрээнд зохион байгуулах энэхүү хурлын зорилго нь Монголчуудын төвөд хэлээр туурвисан сургаалын зохиолын судалгааны сүүлийн үеийн шинэ үр дүнг хэлэлцүүлэх, хамтран ажиллах, харилцан туршлага солилцоход оршино.

Хамрах хүрээ: Эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагууд, тухайн мэргэжлийн чиглэлээр сургалт явуулж буй Их дээд сургуулийн багш, лам нар, эрдэмтэн судлаачид

 

Зохион байгуулагч:             ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн

                                                Сурвалж бичиг, төвөд судлалын салбар

     Монголын Бурхны Шашинтны Төв Гандантэгчэнлин хийд,

     Монголын Бурхны Шашны Дээд Сургууль,

     Эрдэм соёлын хүрээлэн

 

Илтгэлийн хураангуй:        2022 оны 09 сарын 09 хүртэл

 

Бүрэн илтгэл хүлээн авах: 2022 оны 09 сарын 30 хүртэл

 

Хугацаа:                                2022 оны 10 сарын 10 өдөр

 

Хаана:                                    Монголын Бурхан Шашинтны Төв - Гандантэгчэнлин хийдийн

     Батцагаан дуган

Хэлбэр:                                  Танхим, цахим (ZOOM) хосолсон хэлбэрээр зохион байгуулна.

 

Холбоо барих:                      bayartuyab@mas.ac.mn

       narantsetseg_d@mas.ac.mn

     9111-8360      

 

Та бүхэн илтгэлээ дараах бүтэц, загвар, шаардлагыг чанд баримталж бичнэ үү.

ХУРААНГУЙ (100-200 үгтэй, англи, монгол хэлээр бичсэн байх)

ТҮЛХҮҮР ҮГ (5-6 үг, англи, монгол хэлээр бичсэн байх)

1. УДИРТГАЛ

2. СУДАЛГААНЫ АРГА, ХЭРЭГЛЭГДЭХҮҮН

3. СУДАЛГААНЫ ХЭСЭГ

4. СУДАЛГААНЫ ҮР ДҮН

5. ДҮГНЭЛТ

НОМ ЗҮЙ

ХАВСРАЛТ (Хэрэв шаардлагатай бол)

Илтгэлийн хэлбэр:

Цаасны хэмжээ

А4, хуудасны тоо 8-12

Цаасны хүрээ

Бүх талаас 25мм (дээд, доод, баруун, зүүн)

Фонт

Times New Roman, үсгийн хэмжээ 12-pt.

Мөр хоорондын зай

1.0 (space)

Гарчиг

Гарчиг болон судлаачийн мэдээллийг эхний хуудсанд байрлуулна. Өгүүллийн нэрийг том үсгээр, тод хараар бичиж, дор нь баруун талд зохиогчийн овог нэр, улс, хот, ажил  (сургууль, байгууллага)-ын нэрийг бичих

Үндсэн болон дэд бүлэг гарчиг

Үндсэн бүлгүүдийн нэрийг хуудасны төвд том үсгээр бичнэ.

Дэд бүлгийн гарчиг нь хуудасны зүүн талд байрлах бөгөөд том эсвэл жижиг үсгээр бичиж болно. Гарчгуудыг 1, 1.1, 1.1.1 гэх мэтээр дугаарлана.

Хүснэгт, зураг

Хүснэгт болон зураг нь нэгдмэл дараалсан дугаартай, агуулгаа тодорхойлсон нэртэй байх ёстой. Хүснэгтийн нэрийг дээр нь, зургийн нэрийг доор нь голлуулан бичнэ.

Зүүлт тайлбар (footnote)

Үгийн тайлбар, засвар, залруулга, нэмж судлах материалуудын талаарх мэдээллийг дэлгэрэнгүй өгөх зэрэг тохиолдолд хэрэглэж болно.

 

Жич: Илтгэлийн бүтцийн загварт 6th edition of the American Psychological Association (APA)-г баримтална.

   



Бусад мэдээлэл
ЭМГЭНЭЛ
2 жилийн өмнө