Монгол Улсын Шинжлэх Ухааны
Академи Монгол Улсын Үндэсний Номын сантай хамтран “ЭРДЭМ НОМЫН ЧУУЛГАН” шинэ ном
хандивлах, танилцуулах аяныг хоёр дахь жилдээ зохион байгууллаа. Энэ жил ШУА-ийн
Тэргүүлэгчдийн газар болон харьяа 14 хүрээлэнгээс энэ онд хэвлүүлсэн шинэ ном, бүтээлийн
дээж 223 бүтээлийг Үндэсний номын сангийн сан хөмрөгт хандивласныг Хэл зохиолын
хүрээлэнгийн захирал доктор, профессор Ж.Бат-Ирээдүй албан ёсоор хүлээлгэн өглөө. Номын цагаан
буян дэлгэрэх болтугай.