УР УХААН ТЭЛЭХ УЛАМЖЛАЛТ МЭРГЭЖЛИЙН ҮГС
УР УХААН ТЭЛЭХ УЛАМЖЛАЛТ МЭРГЭЖЛИЙН ҮГС

ЮНЕСКО-гоос зарласан “Олон улсын бичиг үсгийн өдөр”, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 25 дугаар зарлигаар зарласан “Эх хэлний өдөр”-ийг тохиолдуулан ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор О.Шинэбаяр, Б.Золжаргал нар “Ур ухаан тэлэх уламжлалт мэргэжлийг үгс” ном хэвлүүлэн гаргав. Улс орны мэдлэгийн хөгжлийн суурь нь ардын мэдлэг болохын хувьд түүний илэрхийлэл - мэргэжлийн үгийг судалж бичсэнээрээ тус номын онцлог оршино. Айлаас эрэхээр авдраа уудал гэдгийн адилаар ардын гар урлал, сурвалж бичиг дэх мэргэжлийн үгийн жишээ баримтаар уламжлалт үгсийг баяжуулж, монголчуудын шинжлэх ухааны тусгай үг хэллэгийн арвин баялаг уламжлалтай тэрхүү үгсийг шинжлэх ухаан, техник технологи хөгжсөн өнөө үед ч олон нийтийн үг хэлний хэрэглээнд хэрэглэж болох тухайд уриалснаараа дэвшилттэй юм. Даяаршлыг тунхаглан зарласан өнөө үед монголчууд өөрийн гэсэн мэргэжлийн үгийн уламжлалтай, аль ч цаг үед түүнийгээ дээдлэн, эх хэлээ "мэдлэг шингэсэн хэл" хэмээн үзэхийн чухлыг тус бүтээлд тэмдэглэжээ.


Бусад мэдээлэл
ЭМГЭНЭЛ
2 жилийн өмнө