ДЭЛХИЙН НОМЫН ӨДӨРТ ЗОРИУЛСАН ЦАХИМ УУЛЗАЛТ БОЛНО
ДЭЛХИЙН НОМЫН ӨДӨРТ ЗОРИУЛСАН ЦАХИМ УУЛЗАЛТ БОЛНО

АГУУЛГА: "ДЭЛХИЙН НОМ БОЛОН ЗОХИОГЧИЙН ЭРХИЙН ӨДӨР"-ийг тохиолдуулан ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Эх хэл бичгийн сан хөмрөгийн ховор ном, судар, нутгийн аялгуу, аман зохиолын эх хэрэглэгдэхүүн, АНУ-ын Конгрессын номын санд хадгалагдаж буй монгол ном судрыг танилцуулах цахим уулзалт ярилцлага
Уулзалт, ярилцлагын зорилго: НҮБ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухааны байгууллага буюу ЮНЕСКО-оос 1995 онд жил бүрийн 4 дүгээр сарын 23-ны өдрийг "Дэлхийн ном болон зохиогчийн эрхийн өдөр"-ийг тохиолдуулан зарласантай холбогдуулан:
1. ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Эх хэл бичгийн сан хөмрөгийн ховор ном, судар, нутгийн аялгуу, аман зохиолын эх хэрэглэгдэхүүн болон
2. АНУ-ын Конгрессын номын санд хадгалагдаж буй монгол ном судар, гар бичмэлийн тухай олон нийтэд танилцуулах,
3. 100 жилийн түүхтэй Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэмтэн судлаачдын бүтээлийг олон нийтэд хүргэх, хүрээлэнгийн үйл ажиллагааг сурталчлах
Зохион байгуулагч: ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн
Хамрах хүрээ: АНУ-ын Конгрессын Номын Сангийн монгол номын мэргэжилтэн, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн хамт олон, Эх хэл бичгийн сан хөмрөг, лабораторийн ажилтнууд
Хугацаа: 2022.04.29 Баасан гараг
Цаг: 10.00-11.00
Хэлбэр: танхим, цахим хосолсон
Хаана: ШУА-ийн хүрээлэнгүүдийн Нэгдсэн I байр, Хэл зохиолын хүрээлэнгийн хурлын танхим 206 тоот
Хурлын холбоос:
Meeting ID: 873 2907 5935
Passcode: 308632


Бусад мэдээлэл
ЭМГЭНЭЛ
2 жилийн өмнө