Монголын радиогийн “Өсөхөөс сурсан үндэсний хэл” нэвтрүүлэг.
“Судар бичгийн Хүрээлэнгийн 100 жилийн ой, ШУА-ийн Хэл зохиолын Хүрээлэнгийн 60 жилийн ойд” зориулан бэлтгэж байгаа цувралаар “Монголын нууц товчоо ба сонирхолтой хэл шинжлэл” сэдвээр ярилцана. Нэвтрүүлэгт ШУА-ийн Хэл зохиолын Хүрээлэнгийн Хэрэглээ, хэл шинжлэлийн төвийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Б.Золжаргал оролцоно.
Мартагдсан монгол үг буланд: “Өлгий” хэмээх үгийн утгыг тайлбарлана.
Орчуулж болох гадаад үг буланд: “фавжи, базальт” зэрэг үгийн утгыг тайлбарлана. Тайлбарыг ШУА-ийн Хэл зохиолын Хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Баяртуяа өгнө.
Та бүхэн дараах холбоосоор орж сонсоно уу.
http://www.mnb.mn/i/225521?fbclid=IwAR2GPuAErNn6gVEueYTFgux412Y3dKHbj9YbtXZfWxl6H1GBEhcp3yd5ikI