“ОРХОН БИЧГИЙН ДУРСГАЛ – НҮҮДЭЛЧДИЙН ХЭЛ, ИРГЭНШЛИЙН ЧУХАЛ СУРВАЛЖ МӨН” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛНО
Хурлын зорилго: ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгээс ОХУ-тай хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсын нутаг дэвсгэр дэх эртний түрэгийн руни бичгийн дурсгалуудыг нягтлан судлах нь” (ШУТ-2021/337) төслийн хүрээнд энэ чиглэлээрх судалгааны сүүл үеийн үр дүнг хэлэлцүүлэх, харилцан туршлага солилцоход хурлын зорилго оршино.
Зохион байгуулагч: ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн
Харьцуулсан хэл шинжлэлийн салбар
Шилдэг илтгэлийн эзнийг төсөлд гэрээт ажилтнаар ажиллуулахын гадна шаардлага бүрэн хангасан илтгэлүүдийг өгүүлэл болгон “ALTAICA” сэтгүүлийн 2023 оны дугаарт хэвлүүлнэ.
Илтгэл хүлээн авах хугацаа: 2023.09.20-ныг хүртэл
Илтгэлийг хүлээн авах хаяг: enkhbadrakhs@mas.ac.mn
Харилцах утас: 99182191, 90118032
Хурал болох хугацаа: 2023 оны 9 дүгээр сарын сүүлийн 7 хоногт
Хурал зохион байгуулах хэлбэр: ШУА-ийн хүрээлэнгүүдийн нэгдсэн I байрын 202 тоот хурлын танхимаас онлайн (ZOOM platform) хэлбэрээр зохион байгуулна.
Бусад мэдээлэл