Өмнөговь аймгийн Ханбогд сумын харьяат. Өмнөговь
аймгийн төвийн 10 жилийн дунд сургууль (1947-1957), МУИС-ийн Монгол хэл, утга
зохиолын анги (1957-1962)-ийг Монгол хэл уран зохиолын
багш мэргэжлээр төгссөн. Өмнөговь аймгийн төвийн 10 жилийн сургуульд багш (1962-1963), УБДС-д багш, эрдэм
шинжилгээ-гадаад харилцаа эрхэлсэн захирал
(1963-1971, 1974-1975
1977-1989), МУБИС-д багш (1993-1996), МУБИС-ийн дэд захирал (1996-2004), МУИС-ийн Монгол
судлалын төвийн захирал (2004-2010), Хэл зохиолын
хүрээлэнгийн захирал (2007-2011), Олон Улсын Монгол
Судлалын Холбооны ерөнхий нарийн бичгийн дарга (2011-2016), ОУМСХ-ын
хүндэт ерөнхийлөгч (2016-), 2016
оноос Хэл зохиолын хүрээлэнгийн Хэл шинжлэлийн салбарын эрдэм шинжилгээний
тэргүүлэх ажилтнаар ажиллаж байна. Энэ завсар Энэтхэгийн Неру их сургууль (1972-1974), Японы Токиогийн Гадаад
судлалын их сургууль (1975-1977),
ХБНГУ-ын Боннын их сургууль (1989-1993),
Токиогийн Гадаад судлалын их сургууль Ази-Африк хэл, соёл судлалын хүрээлэн (2008-2009)-д зочин профессороор тус
тус ажиллаж байв
“Монгол хэл шинжлэл” МУБИС (1996-2004), “Хэл зохиол судлал” Хэл зохиолын хүрээлэн (2008-2011), “Оюуны хэлхээ” Антоон Мостаэрт МСТ (2009-), “Acta Mongolica” The Center for Mongol Studies, NUM (2005-2010), “Mongolica” /Journal of International Association for Mongol Studies/ (2011-), “Bulletin” IAMS /Олон улсын монгол судлалын холбооны мэдээлэл/ (2011-), “Mongolica Pragensia” Publication of the Charles University in Prague (2007-), “Altai Hakpo” (Journal of Korean Association of Altaic Studies) (2014-), “Scripta” /International Journal of Writing Systems/ (2014-) зэрэг эрдэм шинжилгээний сэтгүүлийн эрхлэгч, редакцын гишүүн.
Судалгааны чиглэл: Монгол хэлний түүхэн хэл зүйн судлал, Эртний бичгийн дурсгалын судлал. “Монгол хэлний биеийн төлөөний нэрийн гарал, хувьсал, тогтолцоо” (1990) сэдвээр хэл бичгийн ухааны дэд доктор, “Монгол хэлний түүхэн фонологийн үндэс” (1994) сэдвээр хэл бичгийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан. Профессор (1995). Шинжлэх Ухааны Академийн жинхэнэ гишүүн (академич) (1998). ШУА-ийн их, бага чуулганы гишүүн. МУИС-ийн Монгол судлалын хүрээлэнгийн эрдмийн зөвлөлийн дарга, Хэл бичгийн ухаанаар (Ph, Sc) докторын зэрэг хамгаалах зөвлөлийн гишүүн.
БНХАУ-ын Өвөр Монголын Багшийн Их Сургууль, Өвөр Монголын Их Сургууль, Өвөр Монголын Үндэстний Их Сургууль, Төвийн Үндэстний Их Сургууль, Баруун Хойдын Үндэстний Их Сургуулийн хүндэт профессор.
Эрдэм шинжилгээний бүтээл: “Монголын соёл” /Д.Хүүхэнбаатарын хамт/ (1965), “A Modern Mongolian-English-Japanese Dictionary” (1979), “Монгол хэлний түүхэн хэл зүйн үндэс” (1992, 2017), “Монгол хэл шинжилэлийн онол, түүхийн асуудалууд” (2002), “Монгол дөрвөлжин үсэгийн дурасхалын судалгаа” (2002), “Араб үсэгийн монгол дурасхалын судалгаа” (2002), “Монгол хэл шинжлэлийн нэр томъёоны хураангуй толь” (2004), “Mongolian Monuments in Uighur-Mongolian Script” /XIII-XVI centuries/ (2006), “Монголын нууц товчоо” /xамтын бүтээл/ (2005), “Монгол хэлний биеийн төлөөний нэрийн гарал, бүтэц, тогтолцоо” (2008), “Mongolian Monuments in Phags-pa Script. (2010), “Монгол хэлний бичигийн дурасхалуудын үгийн бүтэцийн харьцуулсан судалгаа” (2011), “Монгол хэлний үгийн бүтэцийн толь” (2014), “Хубилай хааны зарлигууд” (2015), “Монгол хэлний түүхэн судалгааны удирдхал” (2015), “Монгол хэлний үгийн гаралын тайлбар толь” (2018), “Монгол хэлэнд орсон гадаад үгийн хураангуй тайлбар толь” (2018) зэрэг 20 гаруй ганц сэдэвт зохиол, толь бичиг, “Алтайн хэл ба монгол хэл” (1978), “Орчин цагийн монгол хэлний урт эгшгийн гарал, хувьсал” (1980), “Монгол бичгийн хэл” (1983), “Монгол хэлний хос эгшгийн гарал, хувьсал” (1985) зэрэг гарын авлага товхимол, 100 гаруй эрдэм шинжилгээний өгүүллийг Монгол Улсад болон гадаадад хэвлүүлжээ.
Шагнал: Ардын
боловсролын тэргүүний ажилтан (1989), Шинжлэх ухааны тэргүүний ажилтан (1997), Ардын
хувьсгалын 50, 60, 80 жилийн ойн медаль (1974,
1986, 2001), Алтан гадас одон (1997), Академич Б.Ринчений нэрэмжит шагнал (1995),
“Үндэсний бичиг, соёлыг дэлгэрүүлэгч” тэмдэг (2001),
Их монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль (2006),
ШУА-ийн “Хубилай хаан” дурсгалын медаль (2008), Шинжлэх Ухааны Гавьяат Зүтгэлтэн (2002) цол
тус тус хүртсэн.