PIAC-ИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА НАР ХЭЛ ЗОХИОЛЫН ХҮРЭЭЛЭНД ЗОЧЛОВ
PIAC-ИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА НАР ХЭЛ ЗОХИОЛЫН ХҮРЭЭЛЭНД ЗОЧЛОВ

Дэлхийн алтай судлаачдыг нэгтгэсэн төдийгүй алтай судлаач эрдэмтдийн хамгийн нэр хүндтэй хурлыг тогтмол зохион байгуулж ирсэн Олон Улсын Алтай Судлалын Байнгын Хурал буюу PIAC-ийн нарийн бичгийн дарга асан, хатагтай Барбара Келлнер Хейнкеле болон нарийн бичгийн даргын ажлыг саяхан хүлээн аваад буй ноён Оливер Корфф нар 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Хэл зохиолын хүрээлэнд зочилж, 63 дахь хурлын Ерөнхийлөгч, академич Л.Болдтой ажил хэргийн уулзалт хийв. Уулзалтын үеэр алтай судлалын чиглэлээр цаашид хамтран ажиллах талаар болон Монгол Улс дахь алтай судлалын өнөөгийн төлөв байдал, цаашдын зорилгын тухайд зөвлөлдөж, тодорхой ажлуудаар хамтран ажиллахаар тогтон, шинэ бүтээлийн дээжсээ харилцан солилцлоо.



 


Бусад мэдээлэл
ЭМГЭНЭЛ
2 жилийн өмнө