Гарчиггүй
Гарчиггүй





















Сүхбаатар аймгийн Халзан сумын харьяат. Сүхбаатар аймгийн төвийн арван жилийн сургууль (1957), МУИС-ийн Монгол хэл утга зохиолын ангийг Монгол хэл, уран зохиолын багш мэргэжил (1957-1962)-ээр төгссөн. Хэл зохиолын хүрээлэнгийн Утга зохиолын тасагт 1962 оноос эрдэм шинжилгээний дэд, ахлах, тэргүүлэх ажилтан, салбар, төвийн эрхлэгчээр 58 дахь жилдээ ажиллаж байна. Энэ завсар Берлин хотод БНАГУ-ын ШУА-д эрдэм шинжилгээний ажилтан (1978-1979), БНХАУ-ын Бээжингийн Их Сургуульд (1988-1990) багшаар уригдан ажиллаж байсан.

 

Судалгааны чиглэл: Аман ба бичгийн уран зохиолын судлал. “XIV үеийн эрдэмтэн Чойжи-Одсэрийн утга зохиолын үйл ажиллагаа” (1972сэдвээр хэл бичгийн ухааны дэд доктор, “XIII-XIV үеийн монгол яруу найргийн онол түүний асуудал” (1985сэдвээр хэл бичгийн ухааны шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан. Профессор (1997). Шинжлэх Ухааны Академийн жинхэнэ гишүүн (академич) (1998). ШУА-ийн их, бага чуулганы гишүүн.

БНХАУ-ын Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн “Хүндэт профессор” (2001), Өвөр Монголын Их Сургуулийн “Хүндэт профессор” (2003), Баруун Хойдын Үндэстний Их Сургуулийн “Хүндэт профессор” (2005). Хэл шинжлэл, уран зохиол судлалын (РhSc.) докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн гишүүн.  Германы Урал-Алтай судлалын сэтгүүлийн зөвлөлийн гишүүн.

 

Эрдэм шинжилгээний бүтээл: “XIV зууны үеийн яруу найрагч Чойжи-Одсэр” (1969), “Монгол шүлгийн онол түүхийн зарим асуудал” (1978), “Монголын нууц товчооны эрдэм шинжилгээний орчуулга” (1992), “Die Mongolica der Berliner Turfansammlung /М.Таубэйн хамт/ (1992), “Монголын бурханы шашны уран зохиол” III дэвтэр (1997, 2007), “Бурхан багшийн 12 зохионгуйн тайлбар” (1997), “Монголын нууц товчооны утга судлал уран сайхны онцлог” (2008), “Монгол Ганжуур, Данжуурын төгсгөлийн шүлэг” (2008), “Истоки и своеобразие письменной поэзии монголов эпохи средневековья” (2017), “Монгол уран зохиол”/XIII-XX зууны эхэн/ (1988), “Монгол аман зохиолын дээж бичиг” /Ш.Гаадамбын хамт/ (1967), “Монгол аман зохиолын тайлбарт дээж бичиг” (2011), “Монгол ардын үлгэр” (1981), “Монгол ардын домог үлгэр” (1989), “Судар бичгийн хүрээлэнгийн гишүүн Зава Дамдин гавж” (2017), "Бичгийн хүмүүний бийрийн увдис" (2017), “Судар бичгийн хүрээлэнгийн гишүүн Шагж гэвш” (2017), “Судар бичгийн хүрээлэнгийн гишүүн Гэлэгжамц дооромбо” (2017), “Ардын зан үйл, аж төрөх арга ухаан” (2018)  зэрэг 40 гаруй нэг сэдэвт зохиол, сурах бичиг, 200 орчим эрдэм шинжилгээний өгүүллийг Монгол Улсад болон гадаадад хэвлүүлжээ.

Монгол уншлагат “Номунгэрэл төв” (2005)-ийг үүсгэн, Монголын уламжлалт анагаах ухааны музейг санаачлан байгуулжээ.

 

Шагнал: Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон (1996), Монгол Улсын Төрийн шагнал (1998), Шинжлэх Ухааны Гавьяат Зүтгэлтэн (2007), Олон улсын Алтай судлалын алтан медаль (2013) тус тус хүртжээ.


Бусад мэдээлэл
ЭМГЭНЭЛ
2 жилийн өмнө