Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд М.П.Сингх манай хүрээлэнд зочилж цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. 2021 оны 11 сарын 8-ны өдөр болсон уг уулзалтад Энэтхэг улсын элчин сайд М.П.Сингх, албаны хүмүүсээс гадна Хэл зохиолын хүрээлэнгийн ЭНБД, доктор (Ph.D), дэд профессор О.Шинэбаяр, Хэрэглээний хэл шинжлэлийн салбарын эрхлэгч доктор (Ph.D) Н.Мөнхцэцэг, Сурвалж бичиг, төвөд судлалын салбарын эрхлэгч доктор (Ph.D), профессор Д.Наранцэцэг нар оролцов.