“Сөүл 2023 Монгол хэл, утга зохиол судлал”-ын олон улсын анхдугаар хурал боллоо
“Сөүл 2023 Монгол хэл, утга зохиол судлал”-ын олон улсын анхдугаар хурал боллоо

ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, БНСУ-ын Хангүг гадаад судлалын их сургууль хооронд байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд “Монгол хэл, утга зохиол судлал”-ын олон улсын хурлыг 2023 оны 5 сарын 18-нд Хангүг Гадаад судлалын их сургууль дээр Сөүл хотноо зохиож байгуулж Монгол, Солонгос, БНХАУ, ОХУ-ын эрдэмтэн судлаачид хайбрид хэлбэрээр хийлээ. Сургуулиудаас БНСУ-ын Хангүг Гадаад судлалын их сургууль, Дангүг их сургууль, Монгол Улсын МУИС, МУБИС, ОУУИС, ШУТИС, Ховд их сургууль, ОХУ-ын Эрхүүгийн ИС, Буриадын ИС, БНХАУ-ын ӨМИС, ӨМБИС-ийн 20 орчим эрдэмтэн судлаачид оролцлоо.


Тус хуралд монгол хэлний хэл зүй, утга судлал, хэлц судлал, хэрэглээний хэл шинжлэл, монгол, солонгос, турк хэлний харьцуулсан судалгаа, монголын уран зохиолын баатарлаг туульс, Гэсэр судлал, жүжиг, аман зохиол судлалын хамгийн сүүлийн үеийн судалгааны асуудлууд зэрэг өргөн хүрээнд илтгэлүүдийг хэлэлцлээ.


Уг хуралд Хангүг гадаад судлалын их сургуулийн Азийн хэл, соёлын сургуулийн декан Су Бён Гүг, БНСУ дахь Монгол Улсын Элчин сайдын яамны элчин зөвлөх Ж.Оюунбаатар оролцож мэндчилгээ дэвшүүлж, баяр хүргэлээ. Уг хамтын ажиллагааны гэрээний хүрээнд “Зүүн хойд азийн орнуудын хэл, соёл иргэншил судлал” олон улсын хурлыг 2023 оны 7 дугаар сард Улаанбаатар хотод хийхээр төлөвлөж байна.


Бусад мэдээлэл
ЭМГЭНЭЛ
2 жилийн өмнө