“БОГД ЗОНХАВЫН НАМТАР, БҮТЭЭЛ ТУУРВИЛЫН СУДЛАЛД” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО
“БОГД ЗОНХАВЫН НАМТАР, БҮТЭЭЛ ТУУРВИЛЫН СУДЛАЛД” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО

Судар бичгийн хүрээлэн байгуулагдсаны 100 жилийн ойд зориулан ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Зүүн хүрээ Дашчойлин хийдийн Бурхны шашин соёл судлалын хүрээлэн хамтран “Богд Зонхавын намтар, бүтээл туурвилын судлалд” эрдэм шинжилгээний хурлыг 2021 оны 11 сарын 28-ны өдөр амжилттай зохион байгууллаа.


Судар бичгийн хүрээлэн анх байгуулагдсан цагаасаа эхлэн үндэсний хэл бичгээ хөгжүүлэх, шинжлэн судлахад анхаарахын зэрэгцээ дорно дахины арван ухаан, гурван аймаг савын арвин их мэдлэгийн өв санг тээж ирсэн буддын утга соёлын судлалыг чухалчлан үзэж буддын боловсролтой лам хар хүмүүсээр боловсон хүчнээ бэхжүүлж, эрдэм шинжилгээний өндөр үнэ цэнтэй төвөд монгол ном судрыг сурвалжлан цуглуулах, судлан шинжлэх, учир шалтгааны үндэслэлтэйгээр тайлбарлан таниулах ажлыг эрдэмтэн мэргэдийн хамтын хүчээр хийсээр ирсэн билээ.

Энэ уламжлал өдгөө ч үргэлжилж буй бөгөөд бидний зохиосон энэ удаагийн эрдэм шинжилгээний хуралд МУЕ-ийн Баримт бичиг, хяналт шинжилгээний албаны дарга, Монголын төвөд судлалын холбооны тэргүүн, МУИС-ийн ШУС-ийн Философи Шашин судлалын тэнхимийн багш доктор Содномдоржийн Янжинсүрэн профессор, МУИС-ийн ШУС-ийн ФШСтэнхимийн багш Сүхбаатарын Дэмбэрэл, ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Шашин судлалын салбарын эрхлэгч доктор Мишиг-Ишийн Батаа, тус салбарын ЭША, шинжлэх ухааны доктор профессор Гантуяа, МУБИС-ийн НХУС-ийн багш, төвөдч эрдэмтэн Дашлхагваагийн Ганболд доктор, Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба лам, хичээнгүй зүтгэлт хамба номун хан, гавж Д. Чойжамц, Зүүн хүрээ Дашчойлин хийдийн тэргүүн хамба лам, шашин судлалын ухааны доктор, профессор Ч. Дамбажав, Наро банчэн гэгээн, Жонан ханчэн гэгээн, Бамбар эрдэнэ гэгээн, Манзушри хутагт гэгээн, Ноён хутагт гэгээн, анги дамбын лхаарамба Монгол багш Жавзандорж лхаарамба, Очирбат гавж, Жонан ханчэн гавж, болох лхаарамба Түвшинбаяр ламтан тэргүүтэй эрдэмт лам хуврагууд хүрэлцэн ирж, Зонха нутгаас төрсөн эрдэмтэн Лувсандагва буюу олонд богд Зонхавын гэгээн хэмээн алдаршсан энэ их хүмүүний намтар зохиолууд, бүтээл туурвил, үйлс зохионгуйг учир шалтгааны үүднээс шинжлэх ухааны үндэслэлтэйгээр шинжлэн судалж, эргэцүүлэн дүгнэсэн 13 илтгэл хэлэлцэв.







Бусад мэдээлэл
ЭМГЭНЭЛ
2 жилийн өмнө