ШҮҮМЖ СУДЛАЛЫН ГУТГААР БАЙРТ ДОКТОР Б.МӨНХБАЯР ШАЛГАРЛАА
Ардын хувьсгалын 100 жилийн ойд зориулсан "Утга зохиолын шилдэг бүтээл" шалгаруулах уралдааныг Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг "Соёл урлагийн газар"-аас санаачлан зохион байгууллаа.
Уралдааныг Монголын зохиолчдын эвлэл, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн дэмжиж, хамтран оролцжээ. Үндэсний утга зохиолын шилдэг бүтээлийг шалгаруулах уг уралдааныг шүлэг, найраглал, өгүүллэг, тууж, роман, судлал шүүмж, хүүхдийн жүжгийн зохиол гэсэн долоон номинациар зарласан бөгөөд өнгөрсөн есдүгээр сард шүлэг, найраглал, өгүүллэгийн төрөлд шалгарсан уран бүтээлчид шагналаа гардсан юм. Уралдааны хүүхдийн жүжгийн зохиол, тууж, роман, шүүмж судлалын төрөлд шалгарсан уран бүтээлчид, судлаачдын шагналыг 11 сарын 27-нд гардууллаа.
Шүүмжийн судлалын төрөлд гутгаар байрт Утга зохиол судлаач, шүүмжлэгч, Хэл зохиолын хүрээлэнгийн Утга зохиол судлалын салбарын эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор Б.МӨНХБАЯР “Монгол уран зохиолыг герменевтикийн түлхүүрээр нээхүй” бүтээлээрээ шалгарлаа. Утга зохиол судлаач, доктор Б.Мөнхбаяртаа цаашдын эрдэм судлалын ажилд нь өндөр амжилт хүсье.
Бусад мэдээлэл