ХЭЛ ЗОХИОЛЫН ХҮРЭЭЛЭНГЭЭС “СУДЛААЧИЙН ШИНЭ САНАА-ШИНЭ СУДАЛГАА” СЕМИНАРЫГ САНААЧЛАН ЭХЛҮҮЛЖ БАЙНА
ХЭЛ ЗОХИОЛЫН ХҮРЭЭЛЭНГЭЭС “СУДЛААЧИЙН ШИНЭ САНАА-ШИНЭ СУДАЛГАА” СЕМИНАРЫГ САНААЧЛАН ЭХЛҮҮЛЖ БАЙНА

ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгээс судалгааны чанарыг сайжруулахад анхаарч “Судлаачийн шинэ санаа-шинэ судалгаа” семинарыг санаачлан эхлүүлж байна. Уламжлалт судалгааг өргөжүүлэх, харьцуулсан болон зэрэгцүүлсэн судалгаа, хэлний технологи, баримтжуулалт, боловсруулалт гээд шинэ тутам үүсэн хөгжиж буй судалгааны чиглэл, уран зохиол судлалын хувьд текст анализ буюу эх бичвэрийн шинжлэл болон урсгал чиглэл, төрөл зүйлийн шинэ судалгааг хөгжүүлэхэд эрдэмтэн судлаачдын хэлэлцүүлэг их чухал билээ. Энэхүү цуврал семинарын эхний зарыг та бүхэнд хүргэж байна. Сонирхсон хэн бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.


Бусад мэдээлэл
ЭМГЭНЭЛ
2 жилийн өмнө