ГАДААДЫН МОНГОЛЧ ЭРДЭМТЭД ХЭЛ ЗОХИОЛЫН ХҮРЭЭЛЭНД ЗОЧИЛЛОО
ГАДААДЫН МОНГОЛЧ ЭРДЭМТЭД ХЭЛ ЗОХИОЛЫН ХҮРЭЭЛЭНД ЗОЧИЛЛОО

ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн захиргаа, эрдэмтдийн төлөөлөл Олон Улсын монголч эрдэмтдийн XII их хурлын дараа тус хуралд ирсэн гадаадын эрдэмтдийг хүлээн авч нөхөрсөг уулзалт хийсээр байна.
Уг уулзалтад Унгарын Элтэ Их сургуулийн профессор Агнеш Бирталан, Атилла Ракош, БНХАУ-ын Баруун хойд цөөн үндэстний Ланжоу их сургуулийн профессор Сэцэнмөнх, ОХУ-ын Санкт Петербургийн их сургуулийн профессор М.Петрова, ОХУ-ын ШУА-ийн Хэл шинжлэлийн хүрээлэнгийн доктор Павел Рыкин, Италийн Венецийн их сургуулийн профессор Элизабета Рагагнин, Италийн Наполи их сургуулийн профессор Баярмаа Хавтагаева, Японы Тохокү Их Сургуулийн профессор Хитоши Күрибаяаши, Токио Гадаад судлалын их сургуулийн профессор Казүюүки Окада, Осака Их Сургуулийн профессор Шигэки Шиотани, Чехийн Карлын их сургуулийн профессор Вероника Капшовски нар хүрэлцэн ирлээ.



Тус хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор О.Шинэбаяр хүрээлэнгээ танилцуулж асуултад хариулж, байгууллага болон эрдэмтдийн хамтын ажиллагаа, байгууллагын сурталчилгааны талаар санал солилцож, захирал Ж.Бат-Ирээдүй дээрх эрдэмтдэд хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлж, Хэл зохиолын хүрээлэнгийн 100 жилийн ойн дурсгалын медальон гардуулж, гарын бэлэг болох хүрээлэнгийн ажилтнуудын ойрын үед хэвлүүлсэн ном бүтээлийн дээжээс өргөн барилаа.



Эрдэмтэд мөн тус хүрээлэнгийн Эх хэл бичгийн сан хөмрөг, лабораторийн сан хөмрөгт хадгалагдаж байгаа ховор ном судар, материалуудтай танилцлаа.


Бусад мэдээлэл
ЭМГЭНЭЛ
2 жилийн өмнө