ШУА-ийн
Хэл зохиолын хүрээлэнгийн Аман зохиол судлалын самбар, МУБИС-ийн Монгол
судлалын төв, БНХАУ-ын Баруун хойд Үндэстний их сургуулийн Монгол хэл, соёлын
сургуультай хамтран Монголын утга соёл, зан заншлын зуны сургалтыг
2019.07.22-2019.08.04-нд Улаанбаатар хотноо зохион байгуулсан билээ.
Зуны сургалтын хүрээнд 2019 оны 7 сарын 26-нд “Монголын утга соёл, зан заншил-I” Олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулсан юм. Тус хуралд Монгол, БНХАУ, Польш, Чех, Унгар, ОХУ-ын эрдэмтэн судлаачдын хэлэлцүүлсэн монгол аман зохиол, утга соёл, зан заншил, хэл шинжлэл, философи зэрэг олон салбарын сонирхолтой илтгэлүүдийг Та бүхэнд хүргэж байна.
Хурлын эмхэтгэлийг энд дарж татаж авна уу.