Улс орны эдийн засгийн чадвар доройтож, өр зээлийн асуудал яригдахад зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл Өрийн колоничлолоос гарахын тулд Монгол улс дефольт зарлах хэрэгтэй. Ингэхгүй бол бид хөл дээрээ зогсож чадахгүй. news.mn гэж бичиж байна.
Энэ үгийн гарал нь англи хэлний default буюу гэрээг үл биелүүлэх, үүргээ үл биелүүлэх гэсэн утгатай агаад эдийн засагт төлбөрийн чадваргүй болох гэсэн нэр томьёогоор хэрэглэгдэж байна. Аливаа нэг санхүүгийн харилцагч төлбөрийн хугацаанд өрөө төлж чадахгүйд хүрснийг хэлэх агаад дараах хоёр үндэслэлтэй байдаг байна. Нэгдүгээрт, төлбөрийн хугацаанд өрөө төлж чадах мөнгөгүй байх, хоёрдугаарт, өр төлбөр нь өөрийн хөрөнгөнөөс давсан байхыг тус тус хэлдэг байна.
Дефолтоор гол төлөв хувь хүн, компанийн төлбөрийн чадваргүйг илтгэдэг бол дээрх жишээнд улс орны хэмжээнд энэ асуудлыг ярьж буй учир "дампуурлаа зарлах" гэдэг үгээр илэрхийлж болох юм. Дэлхийн олон улсын дотор энэ мэтээр дампуурлаа зарласан Грег зэрэг улс орон байдаг аж. *