“МОНГОЛ ХЭЛ-СОЁЛЫН ХОЛБООНЫ АСУУДАЛ” ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГГЭЭНИЙ СИМПОЗИУМ БОЛЛОО
“МОНГОЛ ХЭЛ-СОЁЛЫН ХОЛБООНЫ АСУУДАЛ” ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГГЭЭНИЙ СИМПОЗИУМ БОЛЛОО

Шинжлэх Ухааын Академийн Хэл зохиолын хүрээлэнгээс сүүлийн жилүүдэд гадаад харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэх, монгол судлаач эрдэмтдийн харилцан хамтран ажиллах бололцоог нээх, бэхжүүлэх зорилгоор гадаадын хөгжингүй орны их дээд сургуулиудтай хамтарсан эрдэм шинжилгээний хурлыг БНСУ, Япон Улс зэрэг улсад жил тутам зохион байгуулж ирлээ.
Энэ удаа Япон Улсын Осака Их Сургуулийн Монгол хэлний тэнхимтэй хамтран 2024 оны 11 сарын 18 нд “Монгол хэл- соёлын холбооны асуудал” олон улсын эрдэм шинжилгээний симпозиумыг Японы Осака Их Сургуульд амжилттай зохион байгууллаа.
Хуралд Япон, Монгол, БНХАУ-ын эрдэмтэн судлаач нар оролцож хурлыг тус тэнхимийн эрхлэгч, монгол судлаач доктор Шигэки Шиотани нээж, Осака Их сургуулийн ахмад багш, хүндэт профессор Масарү Хашимото үг хэллээ. Тус хуралд монгол хэлний авиа зүй, нутгийн аялгуу, үгийн сан, утга судлал, хэлний хөмрөг, хэлц судлал, үгийн гарал судлалын чиглэлээр Япон Улсын Осака их сургуулийн эрдэмтэн докторуудаас гадна Японы Токио Гадаад судлалын их сургуулийн багш судлаачид, Монгол Улсаас ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн болон МУБИС, МУИС-ийн эрдэмтэн судлаачид болон докторантууд оролцож илтгэл хэлэлцүүллээ. Хурлын үеэр эрдэмтэн судлаачид Осака их сургуулийн монгол судлалын өнөөгийн байдал, оюутан багш нарын нөхцөл байдал, үйл ажиллагаатай танилцах аялал хийлээ.


Бусад мэдээлэл
ЭМГЭНЭЛ
3 жилийн өмнө