“БОГД ЗОНХАВЫН НАМТАР, ЗОХИОЛ БҮТЭЭЛИЙН СУДЛАЛД” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛНО
“БОГД ЗОНХАВЫН НАМТАР, ЗОХИОЛ БҮТЭЭЛИЙН СУДЛАЛД” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛНО

Эрдэм номыг эрхэмлэн дээдлэгч эрхэм та бүхнийг Судар бичгийн хүрээлэн байгуулагдсаны 100 жилийн ойд зориулан зохион байгуулж буй “Богд Зонхавын намтар, зохиол бүтээлийн судлалд” эрдэм шинжилгээний хуралд хүрэлцэн ирэхийг урьж байна. Хурал 2021 оны 11 сарын 28-нд ШУА-ийн нэгдсэн нэгдүгээр байрны 410 тоот хурлын танхимд болно. Хурлыг ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Зүүн хүрээ Дашчойлин хийд, Бурхны шашин соёл судлалын хүрээлэн зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж байна.


Та бүхэнд хурлын хөтөлбөрийг хүргэж байна.
Хурлын хөтөлбөр
Хурлын бүртгэл:
09:45-10:00
Хурлын дарга:
С. Янжинсүрэн (МУИС, ШУС, Шашин судлалын тэнхимийн багш, доктор (Ph.D), профессор)
Нээлтийн үг:
10:00 Ж. Бат-Ирээдүй (ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирал, доктор (Sc.D), дэд профессор)
Үндсэн илтгэл:
10:10 Д. Жавзандорж (Монгол багш, анги дамбын лхаарамба) “Богд ламын шашны үзэл, явдал, бясалгалын ялгамжаа”
Илтгэлүүд:
10:30 Д. Цэрэнсодном (ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, академич) “Богд Зонхавын зохиол бүтээлийн судлалд”
10:45 Жонан ханчэн гэгээнтэн (гавж) “Богд Зонхавын үйлс зохионгуй”
11:00 М. Гантуяа (ШУА, Философийн хүрээлэн, доктор (Sc.D), профессор) “Богд Зонхав Илт онолын чимгийг Алтан эрих зохиолд тайлбарласан онцлог”
11:15 Г. Мягмарсүрэн (Зүүн хүрээ коллеж, Бурхны шашин соёл судлалын хүрээлэнгийн захирал, доктор (Ph.D)) “Бодь мөрийн зэргийн гурван бүтээлийг харьцуулах нь”
11:30 Р. Отгонбаатар (ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Сурвалж бичиг, төвөд судлалын салбарын ЭША) “Богд Зонхавын Мигзэмийн зарим орчуулга”
11:45 Ц. Алтангэрэл (Зүүн хүрээ коллежийн багш, парчин равжамба) “Цогт Наландрын уламжлалт бодь мөрийн номлол”
Үдийн зоог: 12:00-13:00
13:00 Д. Даваасүрэн (СУИС, Театр урлагийн сургуулийн захирал, доктор (Ph.D), дэд профессор) “Богд Зонхав судлал”-д холбогдох нэгэн зохиолын тухай
13:15 С. Дэмбэрэл (МУИС-ийн ШУС, Шашин судлалын тэнхимийн багш) “Жамьянгаравын нэгэн зохиол дахь Богд ламын намтрын тухай”
13:30 И. Ядамсүрэн (Зүүн хүрээ коллежийн багш, докторант) “Бичээч цоржийн зохиосон Мэгзмийн тайлбар зохиолын онцлог”
13:45 Х. Бираасүрэн (ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Сурвалж бичиг, төвөд судлалын салбарын ЭША, докторант) “Богд Зонхавын төвөд хэлний 30 үсгээр толгой холбосон хоёр зүйл сургаалын зохиол”
14:00 Д. Энхбаяр (Пунцоглин хийдийн Тамгын лам, шашин судлалын магистр) “Урадын шаврүн лхаарамба Лувсандамбийжанцаны зохиосон богд Зонхавын шүлэглэсэн намтрын шинжлэл”
14:15 Д. Мөнх-Отгон (ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Сурвалж бичиг, төвөд судлалын салбарын ЭША, докторант) “Академич Ц.Дамдинсүрэнгийн гэр музей дэх богд Зонхавын намтар бүтээл”
14:30 Б. Дарамбазар (Цогт цагийн хүрдэн соёлын төвийн багш, докторант) “Богд ламын монгол бичгийн сүмбүмийн тухай”
14: 45 Д. Наранцэцэг (ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Сурвалж бичиг, төвөд судлалын салбарын эрхлэгч, доктор (Ph.D), профессор) “Богд Зонхавын анхны намтар зохиол”
Хэлэлцүүлэг:
15:00-15:30
Хаалтын үг:
15:30 Ч. Дамбажав (Зүүн хүрээ Дашчойлин хийдийн тэргүүн хамба, МУ-ын СГЗ, доктор, профессор)


Бусад мэдээлэл
ЭМГЭНЭЛ
2 жилийн өмнө