100 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
100 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ

ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын харьяа Монгол, Төвөд, Будда судлалын хүрээлэнгийн 100 жилийн ой энэ онд тохиож, ойн эрдэм шинжилгээний хурал Улаан-Үд хотноо болж байна.



Тус эрдэм шинжилгээний хуралд Хэл зохиолын хүрээлэнгээс академич Л.Болд, доктор (Ph.D), дэд профессор Э.Пүрэвжав, доктор (Ph.D), дэд профессор О.Самбуудорж, доктор (Ph.D) Б.Мөнхбаяр, доктор (Ph.D), профессор Д.Наранцэцэг, доктор (Ph.D) Б.Баяртуяа, докторант Ж.Ууганбаатар, С.Энхбадрах нар оролцож илтгэлээ хэлэлцүүлж байна.



ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын харьяа Монгол, Төвөд, Будда судлалын хүрээлэнгийн хамт олонд ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн хамт олноос 100 жилийн ойн мэндийг баярын хүргэе.






Бусад мэдээлэл