ХЭЛ ЗОХИОЛЫН ХҮРЭЭЛЭНГИЙНХЭН ТӨРИЙН ДЭЭД ОДОН, МЕДАЛИАР ШАГНУУЛЛАА
Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Судар бичгийн хүрээлэнгийн 100 жил, Хэл зохиолын хүрээлэнгийн 60 жилийн ойгоор Шинжлэх ухааны салбарт үр бүтээлтэй ажилласан тус хүрээлэнгийн эрдэмтэн судлаачдад төрийн дээд одон, медаль, БШУЯ-ны жуух бичгийг ШУА-ийн удирдлагууд гардуулан өглөө.
Төрийн дээд алтан гадас одонгоор Хэл зохиолын хүрээлэнгийн ахмад ажилтан А.Янжиндолгор, Нягтлан бодогч Т.Мөнгөнцэцэг, Хэл шинжлэлийн салбарын эрдэм шинжилгээний ажилтан, доктор (Ph.D), дэд профессор С.Мөнхсайхан, Хөдөлмөрийн хүндэт медалиар Хэл зохиолын хүрээлэнгийн ЭНБД, доктор (Ph.D), дэд профессор О.Шинэбаяр, Аман зохиол судлалын салбарын эрдэм шинжилгээний ажилтан, доктор (Ph.D) Т.Баясгалан, доктор (Ph.D) Б.Дайриймаа, Утга зохиолын судлалын салбарын эрдэм шинжилгээний ажилтан, докторант Ж.Ууганбаатар, БШУЯ-ны жуух бичгээр Хэрэглээний хэл шинжлэлийн салбарын эрдэм шинжилгээний ажилтан, доктор (Ph.D) Б.Золжаргал нар тус тус шагнууллаа. Та бүхнийхээ эрдэм судлалын ажилд нь өндөр амжилт хүсье.
Бусад мэдээлэл