Шинжлэх ухааны ууган байгууллагын хувьд Хэл зохиолын хүрээлэн нь монгол хэлний түүхэн ба харьцуулсан судалгаа, монголын эрт ба эдүгээгийн уран зохиол, аман зохиол судлал, төвөд-монголын уран зохиолын харилцаа холбоо, нэр томьёо болон хэлний хэрэглээний асуудлуудыг авч үзэн судлан шинжилж байгаа залуу судлаачдын судалгааны ажлыг дэмжих, суралцах нөхцөлийг хангахад дэмжлэг үзүүлэх, ахмад судлаачдын судалгааны ажлын арга туршлага, өвийг залуу үедээ өвлүүлэн уламжлуулах гүүр болохынхоо хувьд уг энэхүү тэтгэлэгт хөтөлбөрийг санаачлан эхлүүлж байна.
ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгээс монгол хэл, утга зохиол судлалын чиглэлээр суралцаж буй, цаашид судалгааны ажил хийх сонирхолтой магистрант, докторантын судалгааны ажлыг дэмжих, суралцах нөхцөлийг хангахад туслах зорилгоор залуу судлаачдыг “ЭРДМИЙН ХИШИГ” тэтгэлэгт хөтөлбөрт хамруулна. Тэтгэлэгт хөтөлбөрийг жил бүр зохион байгуулах бөгөөд энэ жил академич Ц.Дамдинсүрэнгийн нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөрт утга зохиол -1, академич Б.Ринчений нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөрт аман бичиг, соёл судлал-1, Ш.Лувсанванданы нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөрт хэл шинжлэл-1 хүн шалгаруулж, тус бүрд 1 сая төгрөг, өргөмжлөл олгоно.
Тэтгэлгийн удирдамж:
Бүртгүүлэх холбоос:
https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSdV5mEcO8ChQLCaVGPuQS4lOLGja9zd3iD6V7DOscF1pPfMZw/viewform?vc=0&c=0&w=1&flr=0