“ОРЧИН ЦАГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ УТГА ЗОХИОЛЫН ХЭЛ БҮРЭЛДЭН ТОГТСОН НЬ” ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО
“ОРЧИН ЦАГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ УТГА ЗОХИОЛЫН ХЭЛ БҮРЭЛДЭН ТОГТСОН НЬ” ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО

Монгол улсын ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Япон улсын Шова Эмэгтэйчүүдийн их сургууль, Монгол хэл шинжлэлийн нийгэмлэг хамтран “Орчин цагийн монгол хэлний утга зохиолын хэл бүрэлдэн тогтсон нь” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг 2023 оны 5 сарын 21-ний өдөр Токио хотын Шова Эмэгтэйчүүдийн Их Сургууль дээр амжилттай зохион байгууллаа.


Тус хуралд Токиогийн Гадаад Судлалын Их Сургууль, Сэйсон Жогакүин Их Сургууль, Айчи Шүкүтокү Их Сургууль, Шова Эмэгтэйчүүдийн Их Сургууль болон Монгол Улсын ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, МУИС, МУБИС, ОУУБИС, Хэлний бодлогын үндэсний зөвлөл, Боловсролын үндэсний хүрээлэн, Плехановын их сургуулийн эрдэмтэн судлаачид оролцож хэлний бодлого, хэл эзэмшихүй, бичиг үсэг судлал, нэр томьёо судлал, компьютер хэл шинжлэл, үгийн сан, утга судлал, хэлзүй, харьцуулсан, зэрэгцүүлсэн хэл шинжлэл, нутгийн аялгуу судлалын чиглэлээр нийт 16 илтгэл хэлэлцүүллээ.


Монгол улсын эрдэмтдээс гадна гадаадын монгол судлаачид үндэсний утга зохиолын хэл бүрэлдэн тогтсон туршлага, өнөөгийн байдал, цаашдын хандлагын талаар буюу тодорхой нэгэн сэдвийн хүрээнд санал онолоо солилцож судалгааны үр дүнгээ хэлэлцсэнээрээ энэхүү хурлын онцлог оршиж байна.






Бусад мэдээлэл