"Төвд судлал" сэтгүүлд эрдэм шинжилгээний өгүүлэл хүлээн авна.
"Төвд судлал" сэтгүүлд эрдэм шинжилгээний өгүүлэл хүлээн авна.

 

УРИЛГА

 

ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгээс эрхэлдэг эрдэм шинжилгээний сэтгүүлүүдийн нэг болох "Төвд судлал" сэтгүүл нь Олон улсын эрх бүхий ISSN 2308-2828 дугаартай Төвд хэлт утга зохиол, сурвалж судлалын эрдэм шинжилгээний сэтгүүл болно. Тус сэтгүүлийн IX боть өгүүллээ авч эхэлсэн тул төвд хэлт утга зохиол, төвд сурвалж судлал, буддын судлалаар судалгаа хийдэг эрдэмтэн судлаач Таныг сүүлийн үед хийж буй судалгааны бүтээлээсээ тус сэтгүүлд хэвлэн нийтлүүлж судлаач олондоо хүргэнэ үү хэмээн урилга хүргүүлж байна.

Эрхэм судлаач Та бүхэн доорх шаардлагад нийцүүлэн материалаа ирүүлнэ үү.

“Төвд судлал” сэтгүүлд хэвлэх өгүүлэлд тавих шаардлага:

v  Үсгийн фонд: Times new roman

v  Үсгийн хэмжээ: 11

v  Мөр хоорондын зай: 1.0

v  Хүрээ: Normal

v  Зохиогч өөрийн овог нэр, эрдмийн цол зэрэг, ажил, утасны дугаар, и-мэйл хаягийг тодорхой бичнэ.

v  Өгүүлэлд түлхүүр үг, хураангуй болон номзүйг заавал хавсаргана.

v  Хураангуй болон өгүүллийн нэрийг англи, орос хэлээр орчуулсан байна.

v  Номзүйд зохиогчийн нэр, огноо, ном сэтгүүл болон өгүүллийн нэр, хэвлэсэн газар, хэвлэсэн үйлдвэр, боть болон цувралын дугаар мөн хуудас талыг тодорхой дурдана.

 

Эшлэл авсан эхийг зүүлтэд дурдахгүй. Эшлэлийг дараах мэт хийнэ.

Ø  Өгүүллээ "эшлэл авсан хэсэг" (Дондогдорж, 2016: 16) гэж бичнэ.

Үгийн тайлбарыг зүүлт авч бичнэ. Үгсийн хэмжээ: 10

Номзүйд ном болон өгүүллийн нэрийг дараах мэт бичнэ.

Ø  Дондогдорж, О. 2016. Комиссын гишүүн Дондог. Уб., Соёмбо принтинг ХХК. 333 х.

Ø  Дондогдорж, О. 2016. Комиссын гишүүн Дондог. Хэл зохиол судлал. T-XXIX (55), fasc. 12. Уб., Соёмбо принтинг ХХК, х.3-12.

Материалыг 2020 оны 08-р сарын 01-ийг хүртэл доорх хаягаар хүлээн авна.

            Email: otguuld@gmail.com,  buyanaa5225@gmail.com,

Холбоо барих утас: 96168002, 98897995

 

ШУА-ИЙН ХЭЛ ЗОХИОЛЫН ХҮРЭЭЛЭН ТӨВД СУДЛАЛЫН САЛБАР


Бусад мэдээлэл
ЭМГЭНЭЛ
2 жилийн өмнө