ШУА-ИЙН ХЭЛ ЗОХИОЛЫН ХҮРЭЭЛЭНГИЙН ЦАХИМ ӨДӨРЛӨГ БОЛЛОО
ШУА-ИЙН ХЭЛ ЗОХИОЛЫН ХҮРЭЭЛЭНГИЙН  ЦАХИМ ӨДӨРЛӨГ БОЛЛОО

Монгол Улсад орчин цагийн шинжлэх ухааны байгууллага үүсэж хөгжсөний 100 жил, Шинжлэх ухааны академи байгуулагдсаны 60 жилийн ойн хүрээнд ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгээс “Үндэс язгуур хэл соёлоо үрийн үрд өвлөн бадраая!” уриа бүхий цахим өдөрлөгийг 2021 оны 11 сарын 02-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Цахим өдөрлөгийг тус хүрээлэнгийн нүүр номын https://www.facebook.com/inll.mas.ac.mn хуудсаар лайв болон зүүм хаягаар шууд дамжуулан олон нийтэд хүргэсэн билээ. Энэхүү үйл ажиллагааны агуулга, хөтөлбөрийг ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн ЭНБД, доктор (Ph.D), дэд профессор О.Шинэбаяр танилцуулж Хүмүүнлэгийн ухааны салбарын бага чуулганы дарга, Монгол улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич Л.Болд мэндчилгээ дэвшүүлсэн юм.



Цахим өдөрлөгийг нээж ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирал, доктор (Sc.D), дэд профессор Ж.Бат-Ирээдүй үг хэлж Хэл зохиолын хүрээлэнгийн түүхэн замнал, үүрэг чиглэл, хөгжлийн талаар танилцууллаа. Энэ ажлын явцад МУИС, МУБИС, Гурван-Эрдэнэ багшийн дээд сургуулийн оюутнуудын дунд зохион байгуулсан “Монгол хэлбичгийн мэргэжил сайхан” эсээ бичлэгийн уралдаанд шалгарсан оюутнуудыг шагнаж урамшуулав. Улмаар шалгарсан оюутнууд Хэл зохиолын хүрээлэнгийн үйл ажиллагаа, салбарууд болон хэвлэгдэн гарсан ном бүтээлийн дээжистэй танилцлаа. Ийнхүү Хэл зохиолын хүрээлэнгээс зохион байгуулсан 2021 оны цахим өдөрлөг амжилттай боллоо.Та бүхэн цахим өдөрлөгийг бичлэгээр ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн нүүр номоос үзээрэй. 


Бусад мэдээлэл
ЭМГЭНЭЛ
2 жилийн өмнө