“ХҮН НИЙГМИЙН ХӨГЖИЛ БА АМАН СОЁЛ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
“ХҮН НИЙГМИЙН ХӨГЖИЛ БА АМАН СОЁЛ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

Шинжлэх Ухааны Академийн Хэл зохиолын хүрээлэнгийн Аман зохиол судлалын салбарын санаачилгаар “Хүн нийгмийн хөгжил ба аман соёл” эрдэм шинжилгээний хэлэлцүүлэг өнөөдөр болов.


Тус хэлэлцүүлэгт “Гурван эрдэнэ” багшийн дээд сургуулийн захирал, доктор (Ph.D), профессор Ч.Жачин, МУБИС-ийн багш   доктор (Ph.D), профессор Р.Чүлтэмсүрэн, Боловсролын ерөнхий газрын мэргэжилтэн, доктор (Ph.D) П.Одсүрэн, МУБИС-ийн Сэтгэл судлал, арга зүйн тэнхимийн багш, доктор (Ph.D), дэд профессор Ц.Баярмаа, Хүүхдийн төв номын сангийн “Их мэдэх” танхимын номын санч Г.Дарьсүрэн нар зочноор оролцож, тус хүрээлэнгийн эрдэмтэн судлаачидтай хүүхдийн хэл яриаг хөгжүүлэхэд аман зохиолын төрөл зүйлсээс ашиглах, сургалтын хэрэглэгдэхүүн буюу эхийн сангаар дамжуулан хүүхдийн хэл яриаг хөгжүүлэх тухай санал солилцлоо.


Түүнчлэн сургуулийн өмнөх болон сургуулийн бага насны хүүхдийн сэтгэл зүйн онцлог болоод өнөө цагт бага насны хүүхдүүд чухам ямар ном зохиол сонирхон уншиж буй тухай олон сэдвээр ярилцаж, цаашид хамтран ажиллахаар болов. 




Бусад мэдээлэл
ЭМГЭНЭЛ
2 жилийн өмнө