“ҮЛ БҮДГЭРЭХ ИХ ӨВ-ТӨСӨЛ 2022” АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
“ҮЛ БҮДГЭРЭХ ИХ ӨВ-ТӨСӨЛ 2022” АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО

2022 оны 4 дүгээр сарын 23-25-ны өдрүүдэд ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Аман зохиол судлалын салбарын эрхлэгч, доктор (Ph.D) А.Алимаа Дорнод аймгийн төв Чойбалсан хотод зохион байгуулагдсан “Үл бүдгэрэх их өв-төсөл 2022” арга хэмжээнд оролцлоо.


Соёлын биет бус өвийг хамгаалах, өвлүүлэн уламжлуулах зорилготой тус арга хэмжээ 2018 оноос жил бүр зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ жил уртын дуу, ерөөл, магтаал, бөх, морины цол дуудлага, шавь сургалт гэсэн төрлөөр 13 сумын соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч, суралцагч 300 гаруй хүн оролцжээ. Соёлын биет бус өвийн чиглэлээр болсон эрдэм шинжилгээний хуралд доктор (Ph.D) А.Алимаа “Монгол уртын дуу: зүүн бүсийн дууны онцлог”, “Ерөөл магтаал, өнөө цагийн байдал” сэдэвт хоёр илтгэл хэлэлцүүлж, мөн уртын дууны уралдааны шүүгчээр ажиллалаа.

Бусад аймгуудад жишээ болохуйц энэхүү томоохон ажлыг Хэл зохиолын хүрээлэн хамтран зохион байгуулсан юм.






Бусад мэдээлэл
ЭМГЭНЭЛ
2 жилийн өмнө