ХЭЛ ЗОХИОЛЫН ХҮРЭЭЛЭНГИЙН 2025 ОНЫ ШИЛДЭГ БҮТЭЭЛ

 
✅ ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн 2025 оны шилдэг бүтээлээр:
📘 Нэг сэдэвт зохиолын төрөлд тэргүүн байранд Г.Батзаяа, Д.Боролзой, С.Энхжаргал, М.Очирцэнд, Б.Лхагважав нарын "Монгол хэлний нутгийн аялгууны судалгаа", дэд байранд С.Мөнхсайханы "Монголын нууц товчооны үгийн сан, утга зүйн бүрдүүлбэр" ном шалгарлаа.
Шилдэг өгүүллийн төрөлд: Б.Мөнх-Эрдэнийн "Ц.Бавуудоржийн яруу найраг дахь архетип буюу аман зохиолын уламжлал", дэд байранд Г.Батмөнхийн "Номч мэргэн Л.Лувсандамбийдомэйн намтар, домог, өв" өгүүлэл тус тус шалгарлаа. Мөн шилдэг ажилтнаар нягтлан бодогч Л.Жаргалыг шагналаа.
✅ Өнөөдөр захирал О.Шинэбаяр, эрдэмтэн нарийн бичгийн дарга Т.Баясгалан нар өргөмжлөл, урамшууллыг гардууллаа.
✅ Хүрээлэнгийн нийт хамт олондоо ирэх 2026 онд эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе!


Бусад мэдээлэл