ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Гандантэгчэнлин хийдийн Шашны дээд сургууль, Эрдэм соёлын хүрээлэн хамтран зохион байгуулсан “ТӨВӨД ХЭЛТ СУРГААЛЫН ЗОХИОЛЫН НИЙГЭМД ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨ” эрдэм шинжилгээний хурал 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Монголын Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдийн Батцагаан дуганы “А” танхимд боллоо.
Хурлыг нээж Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба лам, хичээнгүй зүтгэлт хамба номун хан, гавж Д.Чойжамц үг хэлэв. “Монголчуудын төвөд хэлт сургаалын зохиол: үзэл санаа, үр нөлөө” сэдэвт үндсэн илтгэлийг академич Д.Цэрэнсодном, доктор (Ph.D), профессор Д.Наранцэцэг, доктор (Ph.D), профессор С.Янжинсүрэн нар хамтран хэлэлцүүллээ. Мөн тус хуралд оролцогчид дараах илтгэлийг хэлэлцүүлэв. Үүнд,
Д.Бүрнээ /МУИС, Шинжлэх ухааны сургууль, доктор (Ph.D), профессор/
“Үлгэрийн далай” зөв амьдрах тухай сургаал болох нь
Г.Мягмарсүрэн /Зүүн хүрээ, Дашчойлин хийд, доктор (Ph.D)/
Гүр дуулал сургаалын шинж чанартай болох нь
М.Ганхуяг /Гандантэгчинлэн хийд, МБШДС/
БШДС-д төвөд хэлт утга зохиол судалж ирсэн уламжлал өнөө үед
Р.Отгонбаатар /ШУА, Хэл зохиолын хүрээлэн/
Субашидын эртний орчуулгын нэг үг түүний тойрны сургаал
Н.Амгалан /Гандантэгчэнлин хийд, Эрдэм соёлын хүрээлэн/
Гавж Ш.Сонинбаяр багшийн орчуулсан сургаалын шүлгүүд
Н.Бямбасүрэн /ӨМИС, Монгол судлалын дээд сургууль/
Монгол бичгийн хичээлд сургаалын зохиолыг ашиглах тухай
Х.Бираасүрэн /ШУА, Хэл зохиолын хүрээлэн/
“Цагаан лянхуан баглаа” сургаалын зохиолын тайлбар болон орчуулгын зарим асуудалд
С.Хөвсгөл /МУБИС, Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургууль, доктор (Sc.D), профессор/
Мунхгийн харанхуйг арилгагч хэмээх сургаалын тухайд
Т.Ганзориг /Гандантэгчэнлин хийд, МБШДС/
Алшаа Дандар лхаарамбын "Хүмүний номын баяр хурим" сургаалд хийсэн ажиглалт
С.Дэмбэрэл, Г.Эрдэнэбаяр /МУИС, Шинжлэх ухааны сургууль, доктор (Ph.D), профессор/
Нэгэн судраас эмчийн эрхэм чанарыг тодруулах нь
Д.Мөнх-Отгон /ШУА, Хэл зохиолын хүрээлэн/
Ноён хутагтын алдартай сургаалын төвөд орчуулга
М.Золзаяа /ШУА, Философийн хүрээлэн, доктор (Ph.D), дэд профессор/
“Сонсох дөрвөн үнэний судар”-ыг ёс зүйн үүднээс тодруулах нь
Т.Отгонбаяр /МУИС, Шинжлэх ухааны сургууль/
“Сургаал авч орхихыг сайтар номлосон толь” нэрт сургаалд хийсэн шинжлэл
М.Ууганбаяр, Б.Гунгааням /Гандантэгчэнлин хийд, Эрдэм соёлын хүрээлэн/
Захиа бичгийн уран зохиол дахь сургаалын агуулга
Б.Баяртуяа /ШУА, Хэл зохиолын хүрээлэн, доктор (Ph.D)/
Жанлавцогзол зохиолын хувилбарууд ба сургаалын шинж чанар
Эрдэм шинжилгээний хурлыг хааж Хэл зохиолын хүрээлэнгийн захирал Ж.Бат-Ирээдүй үг хэлэв.
Хурлыг зохион байгуулагчид болон хуралд оролцогчид тус хурлын ач холбогдол, үр дүнг өндрөөр үнэллээ. Тухайлбал,
Монгол улсын ардын багш Л.Тэрбиш: Орчин цагийн нийгмийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд ихээхэн ач холбогдолтой хурал болж байна гэж бодож байна. Тэгэхээр айлаас эрэхээр авдраа уудал гэж хэлдэг. Бид гадаадын том том улсуудын үзэл суртлыг сонирхохыг ялдраа бид хуучин уламжлалаа сэргээх хэрэгтэй. Бидний хуучин уламжлал сургаалын зохиол чинь хүнийг хүн болгох, хүн болгосны дараа нийгэмшүүлэх, нийгэмшүүлсний дараа нийгмээ авч явах, урдын муу зүйлийг хаяад сайн зүйлийг нь авч явахыг сургасан билиг сургаалууд байдаг юм.
Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба лам Д.Чойжамц: Өнөөдрийн хурал үнэхээр сайхан боллоо. Хурлын гол ач холбогдол нь бидэнд өнөөдөр юу чухал хэрэгтэй байна вэ гэдгийг илүү ойлгууллаа. Манай улс хүүхэд залуустаа орчин цагийн соёл, боловсрол олгох талаар аятайхан сайхан түвшинд явж байна. Ганцхан хүмүүжил, ялангуяа ёс суртахууны хүмүүжил л бидэнд чухал шаардлагатай болжээ. Сургаалын зохиолуудад буй хүмүүнийг хүмүүжүүлэх ач холбогдол нь ёс суртахуунд тулгуурласан мэдлэг олгох, түүнийгээ амьдралд хэрэгжүүлэхэд л оршдог юм. Үүнийг өнөөдрийн энэ хурлын илтгэлүүд ч тодорхой харууллаа.