МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО 1941 ОНД ГЕРМАН ХЭЛЭЭР ХЭВЛЭГДЖЭЭ
“Монголын нууц товчоо”-г герман хэл рүү анх бүрэн эхээр нь Германы дорно дахин судлаач, монголч эрдэмтэн, Дашдоржийн Нацагдоржийн багш Эрих Хэниш (Erich Haenisch 1880 - 1966) 1941 онд орчуулан хэвлүүлсэн байна.
Д.Нацагдоржийн Лейпциг хотод өнгөрүүлсэн он жилүүд нь түүний ертөнцийг үзэх үзэл, оюуны төлөвшил, уран бүтээлийн сэтгэлгээнд гүн гүнзгий нөлөөлсөн чухал үе гэж судлаачид үздэг билээ.
Тухайн үед Лейпцигийн их сургуульд ажиллаж байсан нэрт эрдэмтэн Эрих Хэниш бол Монголын түүх, хэл, соёлыг судлах үйлсэд жинтэй хувь нэмэр оруулж, Германы монгол судлалын хөгжилд чухал хувь нэмэр оруулсан эрдэмтдийн нэг юм.
Эрих Хэниш “Монголын нууц товчоо”-ны хятад үсгээр бичсэн нангиад эхийг ашиглажээ.
Гэрэл зураг: 1941 онд герман хэлээр хэвлэгдсэн “Монголын нууц товчоо